СДМЗХ үндэсний хэмжээний сургагч багш нарыг бэлтгэж байна


СДМЗХ-ны Ерөн­­­хийлөгч Н.Учралын са­­наа­­чилгаар 21 аймаг, есөн дүүр­гийн гишүүд дэмжигчдийг ча­давх­жуулах, ур чадварыг хөг­жүү­лэх, социал демократ үзэл баримтлалыг олон нийтэд тайл­барлан ойлгуулах сургагч багш нарыг бэлтгэх зорилгоор МАН-ын дэргэдэх Стратеги ака­демитай хамтран “TRAINING OF TRAINER 2023” сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг дөрөв дэх удаагаа  амжилттай зохион байгуулж, 20 сургагч багшийг бэлт­гэн төгсгө­лөө.  Энэхүү "TRAINING OF TRAINER 2023" сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн зочин илтгэгчээр МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, О.Батнайрамдал нар оролцож сургагч багш болох за­лууст туршлага, зөвлөгөө, зөв­лөмж өглөө. “SDY academy”-ийн захирал Б.Золбадрал Стратеги акаде­мийн захирал Д.Бумдарь болон Стратеги академийн сур­гагч багш нар, Хүний эрхийн дэв­шилтэт бод­логын хүрээлэнийн захирал Х.Баа­санжаргал, ЗГХЭГ-ын Хүний эрхийг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Бо­лорсайхан нар хүний эрх бо­лон социал демократ үзэл ба­римтлалыг таниулсан юм.

УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага, SDY academy хамтран зохион байгуулсан Хувь хүний хөгжлийн “СУРГАГЧ БАГШ” бэлтгэх ээлжит хөтөлбөрт төмөр замчин 15 залуу хамрaгдаж, сургагч багшийн ур чадвар, сургалт зохион байгуулах аргад суралцан амжилттай төгсөж сургалт удирдан явуулах эрх бүхий сургагч багш нар боллоо. 

Эдгээр сургагч багшаар дамжуулан УБТЗ-ын залуустаа хувь хүний хөгжлийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж хүргэх юм.

Социал демократ залуучууд гурван га газарт мод тарилаа


Булган аймгийн Гурванбулаг сумын ЕБС-д хэрэгжих “Сурагчдын ногоон төгөл” төслийн санаач­лагчдыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал, СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан, НАЗС-ийн гүйцэтгэх захирал Б.Цэлмэг болон СДМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзлаа.

НАЗС нь 2023 онд “Орон нутгийн ерөнхий боловсрол” сэдвийн хүрээнд төслийн уралдааныг 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр орон даяар зарласан бөгөөд 2023 оны тавдугаар сарын 27-ны өдөр нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтаа хийж дууссан. Нэгдүгээр шатанд нийт 41 төсөл хүлээн авснаас таван төсөл хоёрдугаар шатанд шалгарсан.

Төслийн хоёрдугаар шатны сонгон шалгаруу­лалтыг 2023 оны долдугаар сарын 2-ны өдөр хийж, Булган аймгийн Гурванбулаг сумын ЕБС-д хэрэгжих “Сурагчдын ногоон төгөл төсөл” тэргүүн байр эзэлж, шалгарлаа.

Төслийн зорилго:

Булган аймгийн Гурван булаг сумын ЕБС-ийн 1-12 ангийн нийт 650 гаруй сурагч­дад экологийн боловсролыг мод тарих арга технологиор суралцуулж, практикт хэрэгжүүлэн, хамтын ногоон төглийг бий болгож, үе үеийн сурагчдад байнгын үйл ажиллагаатайгаар “Сурагчдын ногоон төгөл” нэртэй төсөл хэрэг­жихэд оршино.

Төсөл хэрэгжсэнээр багш сурагчдын экологийн боловсрол нэмэгдэнэ. Хүүхдүүд экологийн боловсролтой болсноор сургууль болон гэр бүлийн орчинд ногоон байгууламжийг бий болгоно.Цөлжилт тодорхой хувиар буурч иргэдийн эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлнэ. Сурагчид өөрсдийн тарьж ургуулсан модоо харан сэтгэл ханамж авах нь үеийн үед бий болно. Сургуулийн хэмжээнд өөрийн гэсэн ногоон төгөлтэй болохоос гадна энд ургасан жимсний модноос дархлаажуулалтын хэрэглээг дотуур байрны хүнс, хүүхдийн үдийн цай хөтөлбөрт хэрэглэх боломж алсдаа бүрдэх юм.

ЯПОН УЛСАД СЭРГЭЭН ЗАСАХ ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛ ЭМЧ НАРЫГ  СУРГАХ ТӨСӨЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


СДМЗХ-ны дэргэдэх “Нийгмийн байшин бодлогын хүрээлэн” НҮТББ (Social House Policy Institute) нь 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр нээлтээ хийж, залуусыг сонирхлын бүлгээр нь нэгтгэж, залуусыг бодлого, зарчмын хүрээнд дэмжин хөгжүүлж, нийгэм болон улс төрийн судалгааг хийж, ирээдүйн техник технологи инновацын хүрээнд, цахим шилжилттэй холбоотой бодлогын судалгааг хийх, хөгжүүлэн нийгмийн ардчилсан үзэл санааг сурталчлан таниулах, бусад байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр, олон талт үйл ажиллагаа явуулах зорилго­тойгоор байгуулагдсан.

Энэхүү зорилгынхоо хүрээнд 2022-2023 туршид “Бүнмэй” сур­галт зуучлалын төвтэй хамтран Япон улсын “Sasson Sugata Clinic” төвд сэргээн засахын чиглэлээр богино хугацааны дадлагажуулах хөтөлбөрийг эхлүүлсэн.  

Хөтөлбөрийн үндсэн чиглэл нь эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилт­нүүдийг чадавхжуулах, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн  тус­ламж  үйлчилгээний  чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж хөдөлгөөн засалч 18 эмчийг гурван сарын хугацаатай “Sasson Sugata Clinic” төвд туршлага судлах, дад­лага­жих, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамруулан  ажиллалаа.

2022 оны долдугаар сарын 1-нээс 2023 оны аравдугаар сар хүртэл эхлэн долоон ээлжээр, нийт 18 эм­чийг сэргээн засахын чиглэлээр сургаж эх орондоо ирлээ. Одоо бид эмч нарынхаа сурч мэдсэн зүйлсийг Мон­голын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэн нэвтрүүлж бодитой үр дүнд хүрэх л үлдлээ.

SDY-ын залуус тусламжид нэгдлээ

СДМЗХ-ны залуучууд нэгдэж Сэлбэ, Дунд голын дагуу дөрвөн байршилд хүндрэлтэй нөхцөлд ажиллаж буй Онцгой байдал, Зэвсэгт хүчин, Цагдаа, Нийслэлийн онцгой комисс, Хил хамгаалах байгууллагуудын ажилтан алба хаагчдад халуун хоол, цай, хэрэгцээт зүйлсийг түгээлээ. Уг гамшгийн үед 841 хоол, 240 литр цай, 415 литр ус, 180 литр ундаа, 2.4 сая орчим төгрөгийн тусгай хэрэгсэл хүргэж, 23 хүн, 42 цаг зарцуулж гурван айлыг нүүлгэж, таван машин 282 км туулж түгээлт хийн, үерийн гамшигт өртсөн айлуудад таван ханатай өргөө гэрийг гардууллаа.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22