Б.Анар: Ард түмний сэтгэлд шингэсэн дуунуудыг хүлээлтэд нь хүрэхгүй дуулж болохгүй

unen
12 цагийн өмнө

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан,  дуучин Борхүүгийн Анартай ярилцлаа. Тэрбээр бие даасан анхны тоглолтоо сонсогч олон, дуунд дуртай монголчууддаа зориулан энэ сарын 31-нд толилуулах гэж байна. Уртын дуучин мэргэжилтэй Б.Анарыг 1960, 1970, 1980-аад оны хит монгол дуунуудыг коверлож дуулснаар  залуус андахгүй.

-Та хуучны болон ардын дууг коверлож дуулахдаа тун донжтой. Ардын хэв маягийг бүрэн эвдээгүй, орчин үеийн урсгалтай хослуулсан санагддаг. Ер нь ковер дуулахад амаргүй байх аа?

-Аав минь намайг багад 1960, 1970, 1980 оны монгол дуунуудыг сайхан дуулдаг байсан. Чихэнд, зүрхэнд хоногшсон эдгээр дууны бадгууд өөрийн мэдэлгүй л аялагддаг. Хүн бүрийн мэддэг, сэтгэлээсээ хайрладаг монгол дуунуудыг дуулахад цаанаасаа л эерэг энерги ундардаг шүү. Орчин үеийн хэв маягаар коверлож дуулбал залууст хүрэх болов уу гэж бодсон. Залуусын сэтгэлд эдгээр дуунууд аавынх нь, ээжийнх нь, эмээ, өвөөгийнх нь дуулж байснаар үлдсэн байх аа.  Анх “Хамгийн дундаас онцгой”, “Ээжээ дурсана”, “Дурлал хайрыг минь дамжуулаарай” дууг дуулсан. Тэгээд аавынхаа дуулдаг байсан арав гаруй дууг коверлолоо. Аав минь урлагт дуртай, олон төрлийн хөгжим тоглодог авьяастай хүн байсан. Урлагийн хүн дуучин болсон минь аавын үлгэрлэл.

-"Сүүн далай ээж" дууг тун сонсголонтой дуулсан байна билээ. Хөгжмийн зохиолчоос нь зөвшөөрөл авсан байсан. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч  Б.Магсаржав гуай танд ямар захиас хэлсэн бэ?

-“Сүүн далай ээж”-ийг дуучид өөр өөрийн өнгө аясаар дуулсан байдаг. Энэ дууг мэддэггүй монгол хүн байхгүй. Баяртай, аз жаргалтайгаар дуулж, сэтгэлийн цэнгэл эдэлдэг, хүчтэй, сайхан дуу. Би ч өөрийн хэв маягаа шингээж, цохилготой, цоглог дуулсан. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч  Б.Магсаржав гуайтай бэргэж бэргэж  уулзсан юм. Дуулах хүсэлтэйгээ хэлэхэд халуун дулаанаар хүлээж авсан. Үг, ноотоо зөв дуулахыг захьсан. Бас дуулах аргазүйн зөвлөгөө өгч, хайртай уран бүтээлээ итгэл дүүрэн хүлээлгэн өгсөн Маагаа ахдаа баярлалаа.

-Таны коверлосон “Миний аав адуучин” дууг “Youtube”-ээс сонсож байсан юм. Тэр үед таныг Өвөрмонголоос ирсэн гэж анзаараагүй. Магадгүй Анар гэдэг нэрнээс болсон биз. Ер нь хүмүүс таныг Өвөрмонголоос ирснийг мэддэггүй байх аа?

-Хүмүүс танилцсаныхаа дараа л “Өвөрмонголоос ирсэн юм уу, аялгагүй ярьж байна” гэлцдэг. Бид  үндэс язгуур нэгтэй учраас монголоороо ярина. Би барга ястан. Манай баргууд монгол хэлээрээ сайхан ярьцгаадаг. Мэдээж төв халхын аялгуу шиг сонсогдохгүй. Сайн байна уу гэж мэдлэхдээ Хайн байна уу зэргээр донж маягийн  тухайд буриад аялгатай төстэй ярьдаг. Нутагтаа хариад ах дүү нартайгаа барга аялгаараа ярьдаг.

-Монголчууд нутаг амьтай ард түмэн. Та төрөлх Хайлаар нутагтаа ойр ойрхон очдог уу?

-Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн Шинэ барга зүүн хошуу миний төрөлх нутаг. Оюутан болтлоо нутагтаа амьдарсан. Хөххотын Багшийн их сургуульд элсэн суралцсан цагаас нутгаасаа холджээ. Манай Шинэ барга зүүн хошуу Хөххотоос 1000 гаруй километрийн алсад бий. Нутгаа их санадаг. Баргынхаа Гурван богд ууланд залбирч явдаг, нутаг амьтай хүн дээ, би. Нутаг минь намайг ивээдэг гэж боддог. Гэртээ харихаар багын дурсамжууд бодогдоод сайхан. Би сургуулийн амралтаар хөдөө эмээгийнхээ гэрт очдог байлаа. Эмээ минь монгол ахуйгаараа мал маллаад эсгий гэртээ амьдардаг байв. Би хурга, ишиг хариулж бага насаа өнгөрүүлсэн, хөдөөний амьдралыг сайн мэднэ. Эмээ бидэнд үлгэр ярьж, зүйр цэцэн үг цээжлүүлдэг байсан юм.

-Барга ардын дуунуудаас сонсогчдодоо хүргэх үү?

-Манай Хөлөнбуйрт олон ястан эвтэй сайхан амьдардаг. Буриад, барга, өөлд ястнаас гадна цөөн тоот эвенки, дагуур үндэстэн амьдардаг. Манай барга ардын дуунууд сонсголонтой. Шинэ баргын бэсрэг дуунуудыг дуулах дуртай.

-Бие даасан тоглолтоо зэхэж байгаад баяр хүргэе.  Анхны тоглолт хариуцлагатай хандахгүй бол болохгүй. Дууны сонголтоо хэрхэн хийв. Мэргэжлийн багш нартайгаа зөвлөлдсөн үү?

-Бие даасан тоглолтын бэлтгэлээ хийгээд, бас энэ сарын 31-ийг хүлээгээд догдлоод л явна. Хувийн уран бүтээлээсээ гадна 1960, 1970, 1980 оны хит уран бүтээлүүдээс сонгож дуулахаар зэхэж байна. Ард түмний сэтгэлд шингэсэн дуунуудыг хүлээлтэд нь хүрэхгүй дуулж болохгүй. Би уртын дуучин мэргэжлээр төгссөн. Тоглолтдоо уртын дуу дуулна. Тоглолтоо жилийн өмнө товлож, шинэ уран бүтээлүүд хийж байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22