A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 404 Not Found

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /var/www/unenmedee/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /var/www/unenmedee/application/libraries/Front_Controller.php
Line: 92
Function: get_all_weather

File: /var/www/unenmedee/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /var/www/unenmedee/html/index.php
Line: 144
Function: require_once

​Азийн бар улсыг зорьсон “ХОС ХҮЛЭГТЭН”

​Азийн бар улсыг зорьсон “ХОС ХҮЛЭГТЭН”



Хос хүлэгтэй уран бүтээлч “Бүтээлч урлан”-д саатлаа. Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг төгссөн Б.НАМУУН хэдэн жилийн өмнөөс сонирхлоороо гэрэл зураг авч эхэлжээ. Бразилд хэсэг хугацаанд амьдрахдаа цөөнгүй зургийг хальснаа буулгасан бөгөөд анхны үзэсгэлэнгээ Монголд гаргаж байв. Зуны XXXI олимпын наадамд зориулан гаргасан эл үзэсгэлэн хүмүүсийн сонирхлыг ихэд татсан. Тиймээс Б.Намуун үүнээс урам зориг авснаар хотын амьдрал, хүмүүсийн хөрөг зургуудыг гэрэл зургийн хальснаа буулгах хүсэлтэй болжээ. Женевийн Урлаг соёлын сургуульд сурч, хэсэг хугацаанд нам жим байсан тэрбээр өдгөө Сингапурт зохион байгуулж буй үзэсгэлэнд гэрэл зургийн бүтээлүүдээрээ оролцож байна. 

-Сүүлд гаргасан үзэс­гэлэн­гээс хойш тантай уулзсангүй. Одоо та аль улсад сурч, ажиллаж байна вэ?
-Би одоогоор гэр бүлийнхээ хамт Сингапур улсад ажиллаж, амьдарч байна.
-Гэрэл зурагчны хувьд таны өнцөг их содон. Сэдэв ч төдийлөн давтагддаггүй. Уран бүтээлчийн энэ эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр байгаа юу?
-Би чөлөөт уран бүтээлч. Өмнө нь Монголын Дүрслэх урлагийн музейд ажилладаг байсан. Цар тахлын үед Монголын урлагийн зөвлөл, “М-Си-Эс” групп хамтран соёлын өвийн тэтгэлэгт уралдаан зохион байгуулж байв. Уг уралдаанд манай музейн дүрслэх урлагийн сор болсон үзмэрүүдийг цахим аргаар баяжуулсан “AR Ухаалаг хөтөч” төсөл маань шалгарч биднийг ихэд баярлуулсан. Тухайн үед би хөл хүнд байсан төдийгүй уг төслийг хариуцан ажиллаж байв. 2020 оны сүүлчээр төслөө амжилттай хэрэгжүүлээд хүүхдээ ч төрүүлсэн. Түүнээс хойш уран бүтээл, ажлаасаа  хэсэг хугацаагаар хөндийрч өмнөх шигээ бүтэн цаг хугацаа гаргах боломжгүй байлаа. Харин саяхнаас уран бүтээлийн судалгаа, эрэл хайгуулаа эхлүүлж, туршилтуудаа үргэлжлүүлэн хийж байна.
-Энэ удаа таны бүтээлийг Сингапур улсад гаргасан үзэсгэлэнгээс харлаа. Ямар сэдэвтэй гэрэл зургуудаар уг үзэсгэлэнд оролцож байна вэ? 
-Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур улсад суугаа Элчин сайдын яам Сингапурын “Gardens by the Bay” цогцолбортой хамтран тус цогцолборын “Цэцэгсийн хүрээлэн”-д  Монголын байгаль, соёл, уламжлал, нүүдэлчдийн аж амьдралыг сурталчилсан томоохон үзэсгэлэнг дэлгэсэн. Өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийсэн уг үзэсгэлэнгийн нэг хэсэгт нь монгол ахуй, нүүдэлчин соёл, үндэстэн ястны онцлог, соёлын биет бус өвийг уламжлагчдын гэрэл зургуудаараа оролцох завшаан надад олдсон юм. Монголын өнцөг булан бүрд аж төрж байгаа ардын авьяастнууд, өв тээгчдийг нэгэн дор цугларуулсан нүүдэлчдийн наадмууд болон бусад томоохон соёлын арга хэмжээнд нэлээд хэдэн жил уйгагүй явж, баримтжуулсан гэрэл зургуудаараа энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байна.  
“Gardens by the Bay” цогцолборт жилд 14 сая хүн зочилдгоос 4.2 сая нь “Цэцэгсийн хүрээлэн”-г үзэж сонирхдог. Нийт 500 мянга орчим хүн арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хүртэл дэлгэгдэж буй уг үзэсгэлэнг сонирхож, Монголын соёл, уламжлал, аж амьдралтай танилцана гэж Сингапурын тал тооцоолж байна. 
-Та Женевийн Дизайн ур­лагийн сургуулийн резиденс хөтөлбөрт хамрагдаж байсан. Тэндээс өөртөө авсан хамгийн том олз, мэдлэг юу байв?
-2018 онд Монгол Улсыг хавсран суугаа Швейцарын Элчин сайдын урлагийн нэрэмжит шагналын эзэн болж Женевийн Дизайн урлагийн сургуулийн резиденс хөтөлбөрт гурван сар хамрагдах завшаан надад тохиосон. Энэ хугацаанд урлагийн сургуулийн оюутнуудтай хамт хичээлд хамрагдан цаашлаад Францын Парис хотод зохиогддог урлагийн сэтгүүл, номын өндөрлөг яармагт ажиллаж, оролцсон. Дэлхийн улс орнуудын урлагийн сургуулийн оюутнуудтай хамт амьдарч, суралцаж, бүтээлийн судалгаа хийхдээ олон зүйлийг тэднээс харж, суралцаж өөртөө тусган авсан гэж бодож байна. 
Монголын урлагийн сур­гуулиудын сургалт нь багшаас оюутан руу чиглэсэн академик суурь боловсролын систем арга барилтай. Харин Швейцарын Дизайн урлагийн сургууль нь оюутнуудын уран бүтээлүүдийн  ур чадвар болон судалгааг нь сайжруулах зорил­гоор олон давтамжтайгаар оюутан бүрийн бүтээл, төсөлд профессор болон бусад оюутан цуглан хоорондоо дүн шинжилгээ хийн ярилцах, Critical session-ийг хийн давхар бие биеэсээ суралцах боломжуудыг хангадаг арга барилыг түлхүү оруулж өгдгөөрөө давуу талтай. Урлагийн оюутнууд тасралтгүй өөрсдийгөө хөгжүүлэхийг зорьдог. Бас өөрсдийгөө сорих, оролцоотой байх, амьдралын эрүүл хэв маяг, соёлоос нь жижиг гэлтгүй олон давуу талыг тусган суралцаж чадсан гэж бодож байна.
-Уран бүтээлч хүн олон орноор аялахад түүнийг дагаад сэтгэлгээ тэлдэг, харах өнцөг өөрчлөгддөг. Өнгөрсөн хугацаанд хийсэн уран бүтээлчийн аяллаа товчоор илэрхийлбэл юу гэж хэлэх бол?
-Урт хугацаагаар уран бүтээлийн аялал хийж, амьдарч байсан орнууд маань хоорондоо харилцан адилгүй. Өөр тивийн, өөр соёл ахуй, байгалийн тогтоцтой орнууд байсан болохоор их сонирхолтой санагддаг. Тухайлбал, гэрэл зурагт шамдан орох болсон эхний аялал маань их сургуулиа төгсөөд 2015 онд Өмнөд Америкийн томоохон орон болох Бразил байв. Энэ улсад жил гаруй хугацаанд амьдарч Амазон мөрний дагуу аялахдаа хийсэн тэмдэглэлээрээ анхны гэрэл зургийн үзэсгэлэн болох “OIR-RIO-2016”-гаа гаргасан. Хүн төрөлхтний эв нэгд­лийн бэлгэдэл зуны XXXI олимпын наадмыг зохион байгуулж буй Бразил улсын соёл, зан заншил, байгалийн өвөрмөц тогтоц, уугуул иргэдийн амьдрал ахуйг тусгасан гэрэл зураг болон инстоляц хослуулсан үзэсгэлэн байсан.
Дараагийн аялал Швейцарын Женев хотод үргэлжилсэн. Тэнд байх хугацаандаа Швейцарын Лозанна хотын Урлаг дизайны их сургуулийн дэргэдэх Дизайны судалгааны лабораторитай танилцах мөн бусад үзэсгэлэнт хотууд болон Европын хэд хэдэн орноор аялах завшаан надад тохиож байсан.
Харин сүүлд гэвэл, 58 дахь удаагийн Венецийн Дүрслэх урлагийн олон улсын биенналийн медиа багт ажиллаж олон орны төлөөлөл болсон уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэргэдээс нь нэг дор харах боломж тохиосон. Миний хувьд очсон газар орон болгоны байгаль болон урлаг, түүх соёлын музей, галерейгаар зочилж аялах маш их дуртай, түүгээрээ эерэг байдлаар өөрийгөө цэнэглэдэг.
-Та Дүрслэх урлагийн академийг зураач мэргэжлээр төгссөн. Мэдрэмжийн хувьд бусадтай харьцуулахад илүү баялаг гэж хэлэхэд буруудахгүй байх. Өнгөрсөн хугацаанд гэрэл зураг авахаас гадна зургаа зурсан уу?
-Зураач мэргэжлээр сурч төгссөнөөс хойш одоогоор гэрэл зургаар дагнаж байгаа.
-Хэрвээ цаашид зурвал дүрс­лэх урлагийн аль төрлөөр бүтээлдээ шамдах вэ?
-Цаашид гэрэл зураг болон уран зургийг хослуулан холимог техникээр уран бүтээлээ туурвих сонирхол бий. 
-Эх орондоо ирж үзэсгэлэн гаргах бодол байгаа юу?
-Мэдээж байлгүй яах вэ. Би анхны бие даасан үзэсгэлэнгээ Монголд гаргаж байсан. Өнгөрсөн хугацаанд цөөнгүй газар орноор явлаа. Тиймээс гаргахаар төлөв­лөж байгаа үзэсгэлэнгээ эхлээд эх орондоо гаргах бодолтой байна.
-Зав гарган ярилцсанд баяр­лалаа. 

 Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орчин үеийн хот төлөвлөгч Өчигдөр
Д.Амарбаясгалан: Засгийн газар малчдынхаа амьжиргааг дээшлүүлж, үнийн … Өчигдөр
​ Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулахад “… Өчигдөр
1085 автобусыг утасгүй интернэтээр тоноглоно Өчигдөр
ОХУ, БНХАУ-ын иж бүрэн түншлэл шинэ шатанд хүрлээ Өчигдөр
Японд стрептококкийн тархалт нэмэгджээ Өчигдөр
Бүтээн байгуулалт өрнөөн Баянзүрх Өчигдөр
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо “Хошой шилдэг”-ээр шалга… Өчигдөр
Э.Халиун: Бяр чадлын хувьд эн тэнцүүхэн тамирчидтай тивийн дэвжээн дээ… Өчигдөр
Ш.Батбаяр: Үхрийн баас цэвэрлэж байхдаа “Би юу хийчих вэ” гэж бодож ба… Өчигдөр
Горилогчдын гороо дуусаж, Ерөнхийлөгч модоо тоолов Өчигдөр
Ж.Тана: Шинэчлэл, өөрчлөлтөд залуучуудын идэвхтэй оролцоо чухал үүрэгт… Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм дулаан байна Өчигдөр
Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлага яри… Өчигдөр
Морин хуурын увдислаг шинжийг судлан докторын зэрэг хамгаалжээ 2024/05/16
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн т… 2024/05/16
Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар мэдэ… 2024/05/16
“Азийн тэсвэртэй хотууд” төсөл Улаанбаатар хотод хэрэгжинэ 2024/05/16
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталлаа 2024/05/16
Улаанбаатарт 29 хэм дулаан байна 2024/05/16