БНАСАУ хиймэл дагуул хөөргөлөө


БНАСАУ-ын Сансрын агентлаг “Маллигёнг-1” хиймэл дагуулыг тойрог замд  амжилттай  оруулснаа мэдэгдсэн.  Хиймэл дагуул хөөргөсөн нь БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны сүүлийн хоёр жилд хийсэн баллистик пуужингийн туршилтаас ялгаатай байв. Тэрбээр ОХУ-д айлчлахдаа “Восточный” сансрын буудалд Ерөнхийлөгч  Владимир Путинтэй  уулзаж сансрын технологийн талаар ярилцсан билээ.   Боловсронгуй болж буй тив алгасагч баллистик пуужингаа (ICBM) туршихдаа ашигладаг технологид тулгуурлажээ. Энэ нь Сөүл, Токио, Вашингтонд улам бүр түгшүүр төрүүлнэ. Тиймээс Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын тал нягталж  байгаа бөгөөд энэ явдлыг Солонгосын хойг дахь цэргийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж, олон улсын хориг арга хэмжээг үр дүнгүй болгох сөрөг талтай гэж үзсэн. Зарим шинжээчийн үзэж байгаагаар Пхеньян баллис­тик пуужин болон цөмийн зэвсгийн хөтөлбөрөө сэргээсэн нь НҮБ-ын хориг арга хэмжээнээс зайлсхийх чадвартайг харууллаа. Өмнөд Солонгосын Ерөн­хийлөгч Юн Сук Ёол “Хий­мэл дагуул  тойрог замд оруулах пуужинтай болсноор цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай пуужин бүтээж чадна” гэжээ.  Энэ удаагийн тур­шилт тогтворгүй болсон хоёр Солонгосын харилцааг сэвтээсэн. Сөүлийн эрх баригчид  2018 онд бай­гуулсан гэрээгээ нэн даруй зогсоож, хилийн ойролцоо хамгаалалтын бүс, нислэгийн хориотой бүс байгуулж, их буу, тэн­ги­сийн цэргийн сур­гуулилалт, тандалтын үйл ажиллагаа, түүнчлэн нээлт­тэй холбооны шугам ашиг­лахыг хориглосон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 20 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 23 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 23 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 23 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 23 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр