“Google” тэргүүлэгчээ батлан, Тэйлор Свифт оны хүнээр шалгарчээ


Тойм

АНУ-ын Сенат дахь Бүгд найрамдах намынхан Украинд туслах хуулийн төсөлд хориг тавилаа. Мексиктэй хил залгаа бүсийг бэхжүүлэх, цагаачлалын бодлогыг чангатгах шаардлагатай гэсэн асуудлаар Ардчилсан намынхантай санал зөрөлдсөнөөс Цагаан ордны төслийг түдгэлзүүлжээ. 110 тэрбум ам.долларын багцад Украинд  61 тэрбум ам.доллар, Израилын санхүүжилт, Газад үзүүлэх тусламж, хилийн аюулгүй байдлын багц багтжээ.  Түүнчлэн Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Алабамад болсон мэтгэлцээний төгсгөлд Дональд Трампыг шүүмжлэхээс зайлсхийжээ. Никки Хейли, Рон ДеСантис, Вивек Рамасвами нар модераторуудын дайралтыг эсэргүүцсэн.Харин Трамп мэтгэлцээнд оролцохгүй байгаа. Газын зурвас дэлхийн халуун цэг хэвээр байна. Ойрхи Дорнодын хямралд хөтөлсөн Газын мөргөлдөөнийг зогсоохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш шаардсан. “Хамас” болон Израилын хүчний хооронд ширүүн тулалдаан өрнөж байгаа учир хүмүүнлэгийн тусламж  Хан Юнис хотод хүрэлгүй саатжээ. НҮБ, Улаан загалмайн нийгэмлэг, ЮНИСЕФ (Хүүхдийн сан) хүмүүнлэгийн коридор нээхийг Израилын талаас удаа дараа хүсэж байна. Улиран буй долоо хоногт болсон нэгэн чухал үйл явдал  бол “Их 7”-гийн орнуудын төр, засгийн тэргүүний цахим уулзалт байлаа. Тэд  Умард Солонгосын үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингуудыг бүрмөсөн устгахыг уриалсан. Дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд “Умард Солонгосын бүх үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингуудыг бүрэн, баталгаажуулж болохгүй” гэжээ. “Тайм” сэтгүүл оны онцлох хүнээр дуучин Тэйлор Свифтийг нэрлэв. Тэрбээр  Их Британийн хаан III Чарльз, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, OpenAI-ийг үндэслэгч Сэм Алтман нараас илүү үнэлгээ цуглуулжээ. Цар тахлын дараах аялан тоглолтоороо Тэйлор Свифт  тэрбум ам.долларын ашиг  олсон юм. Энэ долоо хоногийн хоёрдугаар хагаст ОХУ-ын ихэнх нутгаар агаарын температур огцом буурсан. Ирэх өдрүүдэд Сибирийн бүсэд хүйтэн агаарын температур -40 хэм хүртэл буурч, Якут, Чукоткийн зарим нутгаар -50 хэм хүрэхийг цаг уурчид анхаарууллаа.

Их Британийн  эрх баригчид Москвагийн эсрэг  хориг арга хэмжээний жагсаалтыг өргөтгөсөн байна. Жагсаалтад Оросын цэрэг, аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой 31 иргэн, хуулийн этгээдийг оруулжээ. Өнгөрсөн сарын сүүлчээр хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятадын хойд нутгийн хүүхдүүдэд оношлогдоогүй уушгины хатгалгааны талаар мэдээлсэн. Тэгвэл Индонезийн эрүүл мэндийн яамнаас хүүхдүүдийн дунд микоплазмын уушгины хатгалгааны сэжигтэй тохиолдлын тоо нэмэгдсэнийг анхаарууллаа. Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссын төлөөлөгчид тус улсад амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн талаар өнгөрсөн аравдугаар сард мэдээлсэн. Хятадын эрх баригчид ковидын хязгаарлалтыг цуцалж, томуу, микоплазмын уушгины хатгалгаа, амьсгалын замын синцитиал вирусийн эмгэг төрүүлэгчдийн цусны эргэлттэй холбон тайлбарлаж байна.

Их Британийн хааны гэр бүлийг тойрсон үл ойлголцол дахин шуугиан тарилаа. Ханхүү Гарри ээжийнхээ үхэлд Букингемийн ордныг буруутгажээ.  Перугийн Ерөнхийлөгч асан Альберто Фүжиморийг эрүүл мэндийн шалтгаанаар шоронгоос суллажээ. Фүжимори  1990-2000 онд Перугийн Ерөнхийлөгч байсан бөгөөд 2009 онд авлига, хээл хахуулийн хэргээр 25 жилийн ял сонссон юм. Хэдий авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон ч түүнийг перучууд хүндэлдэг. Технологийн салбарын гигант “Google” компани хамгийн хүчирхэг хиймэл оюун ухаан болох “Gemini” загвараа танилцууллаа. “Gemini Pro” нь OpenAI-ийн “GPT-3.5”-аас давсан гэж тус компанийн инженерүүд онцолж байна. “Gemini”-г “Google Cloud”-ээр дамжуулан хэрэглэгчдэдээ лиценз олгохоор төлөвлөжээ. Энэ нь “Google AI” программуудыг дэмжих аж.  Дэлхийн дуудлага худалдааны зах зээлд нэгэн содон үйл явдал боллоо.  Хоёрхон жилийн өмнө нэр нь үл мэдэгдэх зураачийн бүтээл хэмээн 15 мянган ам.доллараар зургийг “Sotheby's” ордон дуудлагаар худалдлаа. Эл зургийг Рембрандтын бүтээл болохыг тогтоосны дараа 13.8 сая ам.доллароор худалдсан байна.


Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 6 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 14 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр