Иргэдийг хиймэл оюун ухааны эрсдэлээс хамгаалах зорилготой хууль 2025 оноос өмнө хэрэгжинэ


Европын холбооны  барууны орнуудад хэрэгжүүлэх хиймэл оюуны хамгийн иж бүрэн гэж хэлж болох хуулийн төслийг удаан хугацаанд хэлэлцсэний үр дүнд боловсрууллаа. 

Энэхүү хуулийн төсөл нь хиймэл оюун ухааны нөөц бололцоог иж бүрэн ашиглахын сацуу иргэд, компаниудын үндсэн эрхийг хамгаалахад чиглэж байгааг Европын холбооноос мэдэгдээд байгаа юм. ЕХ-ны дотоод зах зээлийн асуудал хариуцсан комиссар Тьерри Бретон дэлхийд анхных нь болж байгаа хуулийн төслөө “Түүхэн” гэж нэрлэсэн юм. Тус хэлэлцүүлэг 30 гаруй цаг үргэлжилсэн бөгөөд Европын комисс, Европын парламент болон 27 гишүүн орны төлөөлөл санал нэгдсэн байна. Зохицуулалтаар “OPEN AI”-ийн “ChatGPT” , “Google”-ийн “BARD”  зэрэг хиймэл оюуны хэрэглүүрт хяналт тавих юм. Тодруулбал, ChatGPT шиг хиймэл оюуны систем бүтээдэг компаниуд ил тод байх аж. Хиймэл оюунаар бүтээсэн контентын талаар мэдээлэх үүрэгтэй мөн хууль бус контент үйлдвэрлэхгүй байх талаар загварчлал боловсруулах ёстой гэж заасан байна. 

Үүнээс гадна хэрэглэгчид гомдол гаргах эрх, зөрчлүүдийг шийдвэрлэх хэм хэмжээ, торгууль шийтгэлийн хэмжээг тодорхойлсон байна. Европын парламент энэхүү хуулийн төслөөрөө ирэх оны эхээр санал хураалт явуулахаар болжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24578/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 6 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 14 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр