Австрали улс гадаад оюутан, ажилчдын визийг чангатгахаар болжээ


Австрали улсын Засгийн газар ирэх хоёр жилийн хугацаанд  цагаачдын тоог хоёр дахин бууруулахаар боллоо. Учир нь  2022-2023 оны хооронд буюу ганцхан жилийн дотор цагаачдын тоо 510 мянга давсан нь тус улсад урьд өмнө байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт  болжээ. Энэ тоог 2026 он хүртэл 250 мянга болгон бууруулахаар төлөвлөж байгаа аж. “Ковид-19” цар тахлын үед Австрали улс эдийн засгаа илүү сайжруулан бизнес эрхлэгчдээ дэмжихийн тулд тус улсад суралцах гадаад оюутан, хөдөлмөрийн гэрээт ажилчдад хоёр жилийн хугацаанд орших хугацаа өгч байв. 

Гэвч энэхүү бодлого нь түрээсийн зах зээлд дарамт учруулан улмаар тус улсад орон гэргүй хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Харин одоо Австрали улсад ажиллаж, суралцахын тулд англи хэлний мэдлэгийн өндөр түвшин шаардлагатай байна.  Хоёр дахь удаагийн виз авах хүсэлтийг илүү нягталж оршин суух хугацааг нь сунгах юм. Тус улсын Дотоод хэргийн сайд Клэр О’Нил “Бид шилжилт хөдөлгөөний тоог хэвийн болгох төлөвлөгөөтэй байгаа” хэмээн хэвлэл мэдээллийн бага хурлын үеэр хэллээ. Тэгвэл тус улсын ерөнхий сайд Энтони Албанес “Австралийн цагаачдын тоог тогтвортой түвшинд буцаан бууруулна” хэмээн зарлалаа.

Сиднейн “Морнинг Хералд” сонинд хийсэн судалгаагаар иргэдийн 62 хувь нь тус улсын цагаачлал хэт өндөр байгааг харуулж байна. Удаан хугацаанд хөдөлмөрийн зах зээлийн хомстлоо цагаачдаар нөхөж ирсэн Австралийн Засгийн газар бага ур чадвартай хүнд хөдөлмөр эрхэлдэг цагаачдыг цөөлөх юм байна. Харин өндөр ур чадвартай ажилчдыг нэвтрүүлэх ажлаа түргэсгэж, тусгай виз шинээр бий болгож, долоо хоногийн дотор боловсруулахаар болжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24578/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 6 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 14 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр