АНУ-ын дуучин Тейлор Свифт энэ жил нэр хүндтэй олон шагналын эзэн болсон. Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт 34 насны төрсөн өдрөөрөө Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Дуучин бүсгүй нэг тэрбум ам.долларын ашиг олсон “Эрас Тур” аялан тоглолтоо энэ сард дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Энэ бол бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн их ашиг олсон аялан тоглолт билээ. Нэг тэрбум ам.доллар олсон Тейлор Свифт поп одын ашиг орлого 2024 онд нэмэгдэх юм. Уг аялан тоглолтоос өмнө дуучин Элтон Жон “Фэйрвэлл” аялан тоглолтоороо хамгийн их орлого олсон одоор нэрлэгдэж байлаа. Элтон Жоны аялан тоглолт 939 сая ам.долларын ашиг олсон юм. Уг тоглолт таван жилийн турш үргэлжилж, 382 удаа тоглогджээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна