“Барби” есөн төрөлд нэр дэвшив


Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадамд өрсөлдөх нэр дэвшигчид тодорлоо. Тус наадамд хамгийн олон шагналд “Барби”, “Оппенхаймер” зино нэр дэвшсэн юм. Грета Гервигийн найруулсан “Барби” кино есөн төрөлд өрсөлдөх юм. Тодруулбал, “Шилдэг инээдмийн болон мюзикл кино” “Эмэгтэй шилдэг гол дүр” “Эмэгтэй туслах дүр” “Шилдэг найруулагч”, “Шилдэг зохиол”-ын төлөө өрсөлдөнө. Мөн Кристофер Ноланы “Оппенхаймер” намтарчилсан драм найман шагналын төлөө өрсөлдөнө. Тодруулбал, “Шилдэг драм кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эрэгтэй гол дүр” , “Шилдэг туслах дүр”-ийн шагналд өрсөлдөнө. Олон улсын үзэгчдийг байлдан дагуулсан энэхүү киног Япон улсад гаргах эсэхийг тус улсын кино компаниуд хэлэлцэж байсан. Учир нь уг кинонд атомын бөмбөгийг зохион бүтээсэн хүний намтрыг өгүүлдэг. Хирошима, Нагасакид цөмийн бөмбөг хаясан гашуун түүхийг үл тоомсорлосон кино зах зээлд гаргасан хэмээх япончуудын шүүмжлэлд өртсөн юм. Тэгвэл Японы кино дистрибьютер компани болох “Битерс Энд” урт хугацаанд зөвшилцсөний дүнд ирэх оноос тус киног гаргахаар болсноо мэдэгджээ. “Алтан бөмбөрцөг” наадам ирэх сарын 7-нд болно.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 16 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 19 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 19 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 19 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 19 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 20 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 20 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 20 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 20 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 21 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 21 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 21 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 21 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 21 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 21 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 21 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 21 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 22 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 22 цагийн өмнө