Европын холбооны удирдагчид Гүрж улсад нэр дэвшигчийн статус олголоо. Энэ шийдвэр нь 27 улсыг нэгтгэсэн Европын холбоонд нэгдэх том алхам болж байна. Гэхдээ бүрэн нэгдэхэд олон жил шаардлагатайг шинжээчид анхаарууллаа. Молдав, Гүржийн хууль тогтоогчид Европын холбооны далбааг намируулан, эвслийн сүлд дууг эгшиглүүлжээ. Мөн иргэд нийслэл Тбилисийн талбайд цуглан баяраа тэмдэглэлээ. Залуус Европын интеграцчлалд ач холбогдол өгч дэмжиж байгаа юм. Үүнийг улс орны эдийн засгийг хүчирхэгжүүлэх боломж гэж үзсэн. Гүржийн Ерөнхий сайд Иракли Гарибашвили ард түмэндээ хандан “Энэ түүхэн ялалт нь та нарынх, ялагдашгүй эрх чөлөөг эрхэмлэн дээдлэгч Гүржийн ард түмнийх” гэжээ. Тбилиси дэх Аюулгүй байдлын судалгааны бүс нутгийн хүрээлэнгийн захирал Натиа Сескуриа “Гишүүнчлэлийн хэлэлцээрийг эхлүүлэн, Гүржид нэр дэвшигчийн статус санал болгосноор Европын холбоо “ОХУ маш чухал мессежийг илгээсэн” гэж мэдэгдэв. Молдав, Гүрж хоёр улс ЗХУ-ын нэг хэсэг байсан. Гүрж улс гишүүнчлэлийн хатуу шалгуурыг биелүүлэхийн тулд Европын холбооны эрэлхийлж байгаа ахиц дэвшилд хүрэх ёстой. Энэ нь хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхийн зэрэгцээ авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх шаардлагатай байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна