Барилга, хот байгуулалтын яам төрийн захиргааны төв байгууллагуудыг манлайлан түүчээлж олон улсын “Чанарын менежментийн тогтолцооны стандарт ISO 9001:2015”-ыг нэвтрүүлэлтийн гэрчилгээ гардан авлаа. “SESBELL” Олон улсын стандартын аудитын байгууллагаас баталгаажуулсан тус гэрчилгээг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Засгийн газрын референт Д.Ганбат нар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбатад гардуулан өгч, тус яамны хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэв.
У.Бямбасүрэн дарга төрийн захиргааны төв байгууллагуудаас олон улсын чанарын стандартыг нэвтрүүлж байгаа анхдагчдын нэг нь БХБЯ болж байгааг онцлоод цаашид төрийн бүхий л байгууллага үйл ажиллагаандаа энэхүү стандартыг нэвтрүүлж, чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй үйлчилгээ үзүүлж, тасралтгүй сайжруулалт хийж, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх нь чухал болохыг тэмдэглэсэн юм. БХБЯ-ны үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэх ажил хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд уг хугацаанд бэрхшээлтэй асуудал багагүй тулгарсан ч төлөвлөх-гүйцэтгэх-шалган нягтлах-сайжруулах гэсэн дөрвөн үе шатны дагуу стандартыг нэвтрүүлж алдаа, дутагдал, сул тал, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр байнгын сайжруулалт хийж ажилласны үр дүнд ийнхүү баталгаажуулалтын гэрчилгээг гардан авлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна