“Монгол Улс Евразийн соёлын солилцооны төв болох нь” үзэсгэлэнг дэлгэнэ


Монгол Улсын Соёлын яамнаас соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тэр дундаа Монголын соёлын өвийг дэлхий дахинаа сурталчлан таниулах чиглэлд олон улстай хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Монгол Улсын музейн хөгжилд анхаарах, гадаад улсын музейтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага судлах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээрийн нэгэн тод жишээ нь Франц улсын Нант хотод дэлгэж буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн бөгөөд тус үзэсгэлэнг энэ онд эх орондоо болон АНУ-д дэлгэхээр төлөвлөж байгаа ажээ. Нант хотод дэлгэгдэж буй үзэсгэлэнд одоогийн байдлаар 200 мянга гаруй хүн зочилсон бөгөөд энэхүү үзэсгэлэнг үргэлжлүүлэн 2025 онд Швейцар улсад гаргахаар болсон байна. Энэ хүрээнд Соёлын яамныхан Ритбергийн музейн дэд захирал ноён Йоханнес Белцтэй уулзаж ярилцжээ.

Музейн хөтөч, дэглээч, уран бүтээлчдийг чадавхжуулах, Монгол, Швейцарын хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг уулзалтын үеэр дурдсан байна. Мөн түүхэн олдворуудаас гадна урлаг, монгол үндэсний хувцас, загварын салбарт хамтарч үзэсгэлэн гаргах асуудал болон цаашид урт хугацаанд хамтран ажиллах талаар ярилцсаныг Соёлын яамнаас мэдээллээ.


Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 13 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 21 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр