“Troupe Zola- Есөн өрлөг” хамтлагийнхан гран-при шагнал хүртлээ


Олон улсын циркчдийн шинэ оны анхны тэмцээн Унгар улсын Будапешт хотод боллоо. 15 дахь удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж “Troupe Zola- Есөн өрлөг” хамтлагийнхан амжилттай оролцож гран-при шагнал хүртжээ. Тэдэнтэй хамт “Angels” уран нугаралтын төвийн уран нугараач охид авьяас чадвараа сорьж хүрэл медаль хүртсэн байна. Будапештийн циркийн олон улсын тэмцээний 30 жилийн ой энэ онд тохиож буйгаараа онцлогтой. Энэ удаагийн тэмцээнд 20 гаруй орны 50 уран бүтээл, 100 гаруй уран бүтээлч улаан, ногоон, цагаан хэсэгт хуваагдаж өрсөлдсөн байна. Дэлхийн циркийн урлагийн өнгийг тодорхойлогч Орос, Хятад, Франц, Унгар, Канад улсын уран бүтээлчид энэхүү тэмцээнд онцгой ач холбогдол өгч  шилдгүүдээ ирүүлснийг уран бүтээлчид онцолж байв.

Циркийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг болох Будапештийн олон улсын циркийн наадам 1996 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү наадамд оролцсон “Troupe Zola- Есөн өрлөг” хамтлагийн хувьд 1986 онд олон нийтэд хүргэсэн Болгарын “Kehayovi” хамтлагийн 37 жил эвдэгдээгүй Геннисийн амжилтыг эвдсэн. Тодруулбал, тэд долоон давхарт дан эргэлт амжилтыг, долоон давхарт хоёр эргэлт болгож ахиулж циркийн урлагт шинэ түүхийг эхлүүлжээ. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24581/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 13 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 20 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр