"Клеопатра" сонгодог драмын жүжгийн нээлт болно


"Клеопатра" түүхэн сэдэвт сонгодог драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Бернард Шоугийн "Цезарь Клеопатра хоёр", Уильям Шекспирийн "Антони Клеопатра хоёр" жүжгийн зохиолын дагуу бүтээсэн бөгөөд "Монгол театр"-ын анхны уран бүтээл болж байгаагаараа онцлогтой. Жүжгийн нээлт энэ сарын 28-нд "Улаанбаатар” театрт болж, ирэх сарын 5-ныг дуустал үзэгчдийн хүртээл болгох аж. "Клеопатра" сонгодог жүжгийн Клеопатра хатны дүрийг УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Ромын жанжин, Клеопатра хатны дурлалт залуу Марк Антонийн дүрийг жүжигчин П.Баттөр, Ромын жанжин Юлый Цезарийн дүрийг Ардын жүжигчин Б.Жаргалсайхан нар амилуулах юм. Тус жүжгийн ерөнхий найруулагчаар А.Чингүн ажиллаж байгаа бөгөөд тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 40-180 мянган төгрөг байх юм.
Венецийн биенналийн үеэр Монгол Улсыг олон улсад сурталчилна

Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккарретаг Соёлын яаманд хүлээн авч уулзан, хоёр орны соёлын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцжээ. Уулзалтаар Венецийн дүрслэх урлагийн 60 дахь удаагийн биеннальд монгол уран бүтээлчид оролцож, Монголын павильоныг байгуулах, үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсыг олон улсад сурталчлах “Go Mongolia” арга хэмжээг зохион байгуулах талаар дуулгалаа. Мөн биеннальд оролцсоны дараагаар тус улсын Флоренц болон Пармагийн их сургуульд Монголын соёлын төвүүдийг нээхээр болсныг Элчин сайдад мэдээлж, энэ нь монгол өв соёлыг Итали төдийгүй Европ тивд сурталчлан таниулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэхийг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын төгсгөлд хоёр улсын Засгийн газар хоорондын “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онд хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөр”-ийг байгуулсан бөгөөд энэ хүрээнд мэргэжлийн дуулаач, хувцас загвар, уран зураг сэргээн засварлах чиглэлд Италиас мэргэжилтнүүдийг урьж, мастер класс сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 13 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 21 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр