Багш шавийн хамтрал “Эргэх холбоо”


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Энхжаргал, Соёлын тэргүүний ажилтан, Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач У.Батцоож нарын “Эргэх холбоо” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэнэ. Уран бүтээлч Ц.Энхжаргал шавь У.Батцоожтой хамтран гаргаж буй уг үзэсгэлэнгээ багш шавийн нандин холбоо, эрдэм ухааны хэлхээ хэмээн тодотгон “Эргэх холбоо” хэмээн нэрийджээ. Тус үзэсгэлэн хоёр зураачийн 40 гаруй бүтээлээс бүрдэх юм. Зураач Ц.Энхжаргалын хурц өнгө, уянга эгшгээр дүүрэн уран зургууд хүний сэтгэлийг татах увдистай. Тус үзэсгэлэнд “Чонон сар”, “Нам гүм”, “Дүлий шөнө”, “Уртын дуу”, “Улаан ба хар” зэрэг том хэмжээний бүтээл мөн “Цагаан шөнө”, “Унтаж байгаа хөгжим”, “Сарны үнсэлт”, “Тэртээд үлдсэн бага нас”, “Нуугдсан хавар” зэрэг уран зургийг дэлгэхээр бэлдсэн байна. Харин зураач У.Батцоожийн хувьд Дархан хотод дунд сургууль төгсөж, Дүрслэх урлагийн сургуульд элсэн суралцжээ. Тэрбээр өмнө нь “Ойллого”, “Б урлангийн 209 тоот” зэрэг гурван бие даасан үзэсгэлэн гаргасан байна. Бүтээлүүд нь үлгэр, домог, зөн бэлгэ, зүүд зэрэглээний хөг эгшгээр дүүрэн байдаг бөгөөд энэ удаа “Туульс”, “Тумбааш”, “Жангар” “Зөнгийн мэлмий” зэрэг том хэмжээний бүтээлээ толилуулахаар болжээ. “Эргэх холбоо” үзэсгэлэнг энэ сарын 27-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болгох аж.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 12 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 20 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр