Дэлхийн дуучин эх орондоо “тайлангаа тавилаа”


Сонгодог урлагийн өлгий нутагт уран бүтээлээ хүргэж, дэлхийд алдартай бүтээлийг амилуулж буй Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин эх орондоо ирж Ж.Вердийн “Макбет” дуурь, гала концертоо толилууллаа. Монгол баритон хоолойн чадлыг олон улсад мэдрүүлж буй тэрбээр энэ удаагийн тоглолтоо УДБЭТ-ын уран бүтээлчидтэйгээ хамтран хүргэв. “The Lyric’s Oscars” шагналын эзэн, дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин энэ цаг үед тайзан дээр хэрхэн оршин буйгаа элэг нэгт монголчууддаа мэдрүүлэхэд түүгээр бахархах, омогших сэтгэл төрж байв. Түүний гала тоглолтод Мон­гол Улсын Гавьяат жүжиг­чин, дуурийн дуучин Б.Эр­дэнэтуяа, С.Мөнгөнцэцэг, Ө.Уянга, Б.Гомбо-Очир нар оролцож түрлэг нэмсэн юм. Түүнчлэн концертын ерөнхий удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир, концертмейстерээр Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Солонго нар болон найрал дуучид, Симфони оркестрын хөгжимчид хамтарч хурсан олны сонорыг баясгалаа. Концертын үеэр СУИС-ийн захирал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Сонинтогос түүнд хүндэт профессорын өргөмжлөлийг гардуулсан юм. 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №010/24589/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 13 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 21 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр