Онцгой байдлын байгууллагад өчигдөр гал түймрийн 14 дуудлага иржээ. Гал түймрийн ихэнх тохиолдол ахуйн хүрээнд гарч найман айлын гэр, байшин галд өртсөн байна. Архангайн Өлзийт суманд таван ханатай гэр шатаж 37 болон 3 настай хоёр иргэн түлэгдэж, Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Түүнчлэн хогийн цэг шатсан тохиолдол хоёр, айлын хаваржаанд түймэр гарсан дуудлагаар алба хаагчид ажиллав.
Мөн төөрсөн, сураггүй алга болсон хоёр дуудлага ирсэн бөгөөд Дорнод аймгийн Матад суманд төөрсөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Э.Сонор
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна