УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Засгийн газраас өнгөрсөн сарын 14-нөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зарлаж, зудын эрдслийг бууруулах, хаваржилтийн хүндрэлийг даван туулах шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа билээ.
Гуравдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар 10 аймгийн 37 сум мөсөн буюу төмөр зудтай байна. Малын хорогдол 4 саяд хүрээд байгаа аж.
502 өрхийн гэр, хашааг цаснаас гаргаж, 200 өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Аймаг, орон нутгийн онцгой байдлын албан хаагчид 5286 малчин өрхөд түлээ, түлш хүргэж, 14 мянган малчин өрхөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
Отроор нүүдэллэж байгаа 4000 гаруй өрхөд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлээд байна.
Э.Сонор
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна