Монголын урлагийг дэлхийд таниулах нэг цонх нь "Мөнгөн мод"


-15 дахь жилдээ дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадамд 216 уран бүтээлч өрсөлдлөө-

 

Соёл, урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод” наадам УДБЭТ-т боллоо. Уг наадмыг Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Оны шилдэг уран бүтээлч” шалгаруулах 195 дугаар тогтоол батлагдсанаас хойш 15 дахь жилдээ зохион байгуулав. Энэхүү наадам нь Соёлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, соёлын ажилтны бүтээлч үйл ажиллагааг төрөөс дэмжин урамшуулах, алдаршуулах зорилго бүхий ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа юм.

“Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” цогц бодлогын илэрхийлэл болсон “Мөнгөн мод-2023” наадамд 216 уран бүтээлч өрсөлдлөө. Шилдэг бүтээлийг соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр тодруулав. Шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач, гэрэл зурагчин гэсэн 13 төрлөөр шалгаруулж, мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом гардуулсан юм.


“Мөнгөн мод-2023” наадмыг нээж Соёлын сайд Ч.Номин үг хэлэв. Тэрбээр “2023 онд Монгол Улсын нийт экспортын орлого 15.2 тэрбум  ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс хоёр дахин нэмэгдэж, Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа ашигтай гарлаа. Эдийн засгийн энэхүү өсөлтийн үр дүнд соёл урлагийн салбарт төрөөс зарцуулах төсөв хоёр дахин өсөж, төрийн соёлын байгууллагын албан хаагчдын цалинг 66 хувиар, дөрөвдүгээр сараас дахин 10 хувиар нэмэгдэж байна. Соёлын салбарын бүтээн байгуулалт эрчимтэй урагшилж, Чингис хаан үндэсний музей, театр, номын сан, соёлын төвүүд зэрэг улсын хэмжээнд соёл, урлагийн нийт 87 байгууллагыг шинээр ашиглалтад орууллаа.


Энэ ташрамд, “National Geographic” сэтгүүлээс 2024 онд заавал зочлох 20 музейн нэгээр Чингис хаан үндэсний музейг нэрлэснийг дурдахад баяртай байна. Тун удахгүй Үндэсний номын сан болон Сонгинохайрхан дүүрэгт Хүүхэд залуучуудын театр үүд хаалгаа нээж, иргэдэд соёл, урлагийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна.


Засгийн газрын аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд соёл, урлагаар дамжуулан Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлыг Соёлын яам, соёл урлагийн салбарын уран бүтээлчид, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид амжилттай хамтран хэрэгжүүлснээр Монгол Улсын нэр хүнд өсөж, аялахад хамгийн таатай улсын жагсаалтыг тэргүүллээ. Энэхүү бодлогын үр дүнд өнгөрсөн онд 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг бүрдүүллээ.


Түүнчлэн дэлхийн шилдэг контент бүтээгчид инстаграм, фэйсбүүк, тик ток, Youtube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай нийт 40 гаруй контентыг нийтэлж, дэлхийн хэмжээнд 155 сая орчим хүн үзээд байна. Мөн дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын талаарх эерэг ойлголт олон улсад 38 хувиар өслөө. Соёл, урлагийн салбарын уран бүтээлчид болон тэдний бүтээлүүд олон улсад өндрөөр үнэлэгдэж, 2023 он Монголын түүх, соёл, урлагаар дэлхий давлагаалсан жил байлаа.


Энэ жилээс эхлэн соёл урлагаар дамжуулан Монгол Улсаа олон улсад сурталчлах ажлаа эрчимжүүлж “Go Mongolia,  Mongolia Always Moving” брэндийг дэлхий дахинаа таниулах ажил эхлээд байна. Тиймээс энэ удаагийн “Мөнгөн мод” наадмыг “Монгол урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв  дэлхий дахинд” бодлогын хүрээнд зохион байгуулж байна. Улс, үндэстнийхээ соёлын дархлааг ур ухаан, авьяас билиг, бүтээлч сэтгэлгээгээрээ бэхжүүлж буй та бүхэндээ чин сэтгэлийн талархлаа дахин илэрхийлж, нэр дэвшигчдэд амжилт хүсье” гэв.


 

 

15 дахь удаагийн “Мөнгөн мод” наадмаас шалгарсан оны шилдэг уран бүтээлчид:

 

•Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч – Ч.Найдандорж

/УДЭТ-ын найруулагч, Монгол Улсын

Урлагийн гавьяат зүтгэлтэн/

•Тайз, дэлгэцийн бүтээлийн шилдэг зохиолч – Ш.Гүрбазар

/Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн/

•Шилдэг хөгжмийн зохиолч – Ш.Өлзийбаяр

/СУИС-ийн багш, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч/

•Шилдэг продюсер – Д.Ширмэнтуяа

/ҮУИТ-ын дуучин, Монгол Улсын

Гавьяат жүжигчин/

•Шилдэг удирдаач – Э.Мөнхбаяр

/ҮУИТ-ын удирдаач, Монгол Улсын

Соёлын тэргүүний ажилтан/

•Шилдэг бүжиг дэглээч – Х.Хашхүү

/ҮУИТ-ын бүжиг дэглээч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан/

•Тайз, дэлгэцийн шилдэг зураач – Б.Анхбаатар

/“Про” театрын найруулагч, зураач/

•Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин – Ц.Төмөрхуяг

/“Про” театрын жүжигчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин/

•Шилдэг дуучин – Б.Энхнаран

/УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан/

•Шилдэг бүжигчин – Э.Амаржаргал

/“Амка данс студи”-ийн бүжигчин/

•Шилдэг хөгжимчин -Г.Солонго

/ҮУИТ-ын гоцлол хөгжимчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан/

•Шилдэг судлаач – Л.Эрдэнэчимэг

/Монгол Улсын консерваторийн багш,

доктор/Sc.D/ профессор/

 

“Мөнгөн мод” наадмаас шалгарсан оны шилдэг уран бүтээл:

 

•Ном хэвлэлийн шилдэг бүтээл – ШУТИС-ийн “Соёл судлалын үндэс” бүтээл

•Архитектурын шилдэг бүтээл - Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Төртогтохын

•“Их хуралдай орд өргөө” цогцолбор

•Дизайны шилдэг бүтээл - “Урьхан Брэнд”, “Урьхан Брэнд 2023” коллекц

•Гэрэл зургийн шилдэг бүтээл - Гэрэл зурагчин Ч.Батзаяагийн “Бүргэд”, “Цаатан”, “Ирвэс” танин мэдэхүйн цуврал гэрэл зураг

•Дүрслэх урлагийн шилдэг бүтээл - Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” хүрэл баримал

•Цахим шилдэг бүтээл - Уран бүтээлч О.Батхолбоогийн “Соёл, боловсролын интерактив контент”

•Хувцас загварын шилдэг бүтээл - Уран бүтээлч  Б.Ганбаатарын “Үүлэн” цуврал коллекц

•Соёлын өвийн шилдэг бүтээл – “Централ” телевизийн “Монгол өв, соёл” виртуал үзмэр

•Дуу хөгжмийн шилдэг бүтээл - Уран бүтээлч Э.Шүтээн “Rising Sun” пянз, цомог

•Тайз, дэлгэцийн шилдэг бүтээл - Уран бүтээлч Т.Амартүвшиний “Хүннү гүрэн онгод” циркийн тоглолт

•Кино урлагийн шилдэг бүтээл – “Оранж энтертайнмент”, “Промикс саунд” студи, “Рэд пойнт” фильмийн хамтын бүтээл “Шар гэгээ” уран сайхны кино

•Нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээл – Н.Тэмүүлэнгийн “Хөг-Жим тээгч” төсөл

•Зар сурталчилгааны шилдэг бүтээл “АПУ” ХК, “Гайхамшигт жолооч - Уусан бол жолоо барьдаггүй” нөлөөллийн аян тус тус шилдгээр шалгарсан байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 19 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 24 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22