​ Бруклиний монгол артист



Урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс, илэрхийлэмжтэй олон авьяаслаг уран бүтээлч төрөн гарч, урлаг сонирхогчдын мэлмий болоод оюун санааг баясгасаар байгаа билээ. Тэдгээрээс дэлхийн томоохон галерей, үзэсгэлэнгүүдээр бүтээлүүдээ дэлгэн, урлаг шүүмжлэгч болон цуглуулагчдын таалалд нийцэж, өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй болсон Ё.Төгөлдөрийг “Монгол бахархал” булангаар танилцуулж байна.  Тэр бол Нью-Йорк хотноо ажиллаж амьдардаг мулти-медиа уран бүтээлч. СУИС-д Цүлтэмийн Нармандах багшийн удирдлага дор танка буюу шүтээн зургийн чиглэлээр суралцан 1997 онд төгсжээ.  ХБНГУ-ын Берлин хотын Урлагийн их сургуулийг дүрслэх урлагийн чиглэлээр 2004 онд дүүргэсэн. Түүний мэргэжлийн багш нь Германы орчин үеийн урлаг инсталляцын нэрт төлөөлөгч, профессор Лотар Баумгартен байв. Үргэлжлүүлэн АНУ-ын Колумбийн их сургуульд визуал арт чиглэлээр магистрын хөтөлбөрт хамрагджээ. Лонг-Айленд хотын “Фишер Ландау” урлагийн төвд бүтээлээ тавьснаар Америкийн урлаг судлаачдын анхааралд өртжээ. Өдгөө  АНУ-ын урлагийн төв гэгддэг Бруклиний алдартай галерейнүүдтэй хамтран ажиллаж байна.  


Мулти-медиа урлагийн өргөн чөлөө

Үзэсгэлэнд бүтээлээ дэлгэнэ гэдэг уран бүтээлч, үзэгч хоёрын санаа бодол хоёр учрах хамгийн гол гүүр юм. Харин энэ боломж хугацаатай байдаг нь тоогүй. Монголын дүрслэх урлагийн төлөөлөгчид оролцсон  үзэсгэлэнгээрээ дамжуулан улсынхаа соёлын түвшин, үндэсний сэтгэлгээний царааг харуулдаг. Тийм нэгэн уран бүтээлчдийн төлөөлөл бол Ё.Төгөлдөр юм. Хэвлэмэл зураг, төсөөлөл болон биет аяллыг дүрсэлсэн видеог бүтээлдээ ашигласнаараа мулти-медиа урлагийн өргөн чөлөөнд орон зайгаа эзэлжээ. Түүний уран бүтээлийн эрэл, хайгуул үл таних малчдаас эхлээд үл мэдэгдэх төрөл зүйл хүртэл өөр өөр цаг хугацаа, домог, аяллаас эхэлдэг. Ээдрээтэй инсталляцуудыг ажиглавал хүн төрөлхтний нутаг, бөөгийн замнал, оюун санааны орон зайтай холбогдоно. Уулсын ландшафт, шонхор шувууны өд, үлэг гүрвэлийн араг яс, луугийн цус зэрэг байгалийн пигментүүдээр шатрын өргийг харуулсан нь гайхалтай. Грек, Ром, Араб, Азийн ард түмний анагаах ухаан, уран зурагт ашиглаж байсан луугийн цусыг бүтээлдээ тусгасан нь дэлхий даяарх мэдлэгийн эргэлтээс үүдэлтэй бөгөөд энэ нь даяаршлыг түүхэн үйл явц болгон улам бүр гүнзгийрүүлсний илэрхийлэл. 


Уламжлалт мэдлэгийг орчин үеийн неолиберал шинэчлэл, газар, байгалийн баялгийн хяналтгүй ашиглалтын уршиг руу чиглүүлсэн  обьект тус бүр нь өвөг дээдсийн удам угсаа, домгийн түүх, дарагдсаар ирсэн бөө мөргөлийн зан үйлийн залгамж чанарыг сэргээх мэт. Монголын талаас Саудын Араб руу шонхор шувуу экспортлохыг шүүмжилжээ. “Хиймэл үүр хааныг барьсан” нь бүтээлд шонхор шувууны хиймэл үүрнээс говь хүрэх замд уран бүтээлч зөвхөн Монголд бие махбодийн хувьд биш харин ой санамжид оршин байдаг матрыг олж илрүүлнэ. Монгол-Зөвлөлтийн экспедиц Тзагоносуст олдворыг  олсон нь 1980-аад оны палеонтологийн шинжлэх ухааны дэлхийн нээлт байлаа. Уран бүтээлчийн сэтгэлгээр дамжуулан тухайн нутгийн ард түмний оюун санаатай холбогдох нь байгальд итгэх итгэл бас зөгнөлт байдаг. Тэгвэл зөгнөл уран бүтээлчдийг үргэлж  уриалан дууддаг.  Эрдэмтэн судлаачидтай зэрэгцэн эдийн засгийн ашиг хонжоо хайгчид хөдөө орон нутагт эртний олдвор илрүүлэх зан үйл, сүнслэг түүхийг илрүүлэх хайгуул  хийдэг нь нууц биш. Монголын газар нутаг олон хүнд нууцлаг байсан цаг саяхан. Өргөн уудам нутаг дэвсгэр нь хүмүүсийн ойлголтыг ялгаатай болгодог бөгөөд энэ нь хувь хүний хүсэл эрмэлзэл, хүлээн авах чадвар, зорилтыг өөрчлөх боломжтой юм. "Шаталсан малтлагын гаднах энээмэр" бие даасан үзэсгэлэндээ Монголын газар, амьтны ертөнц, домог туульс ба археологийн орон зайг өөрийнхөөрөө "орчуулснаа" дэлгэн харуулжээ. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран Булган аймгийн Тэшиг суманд нэгэн сонирхолтой төслийг 2019 оны долдугаар сард хэрэгжүүлсэн. Тус төслийн хүрээнд уран бүтээлчид археологийн судал­гааны үйл явцыг газар дээр нь үзэж судалж, мэдээлэл авч, баримтжуулсан байна. 


Их тооны аялал

Ертөнцийн өнгө үзэгдлээс гадна үг хүртэл бидэнд байгаль, амьтай бүхэнд оршин буй эрч хүч, язгуур утгыг санагдуулдаг. Эдгээр өгөгдлийг хүний нийгэм хэмжин судалж тооны ухаанд шилжүүлэн хэрэглэдэг. Монголын газар нутаг, уламжлалт соёлтой харилцах харилцаа нь байгаль, яруу найргийн ялгаагүй ертөнцтэй олон тооны бэлгэдлийн холболтоор зуучлагдсан байдаг. Хадны сүг зураг, хад, чулуужсан олдворуудад агуулагдаж буй дүрслэлийн нууцлалыг тайлах хүсэл нь XVIII зууны математикч Д.Ишбалжирын бүтээлийг эргэн үзэхэд хүргэжээ. Үүний зэрэгцээ Алтайн нурууг зорих аялалд хөтөлсөн байна.  Ё.Төгөлдөр  "Явах" видео ажилдаа XVIII зуунд амьдарч байсан философич, математикч монгол эрдэмтэн Д.Ишбалжирын аварга тоонуудад өгсөн нэршлүүдийг зам болгон дүрсэлжээ. Энэхүү аялал нь Их наяд буюу Улаан гэсэн үгнээс эхэлж тавин есөн тэгт тоо буюу Урвах аравт хүртэл үргэлжилнэ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөөлж буй өөрчлөлтүүдийн эргэн тойронд тулгамдаж буй асуудлыг хөндөж байна. Газрын баялаг алт, нүүрс олборлохын хэрээр нүүдэлчид соёл, бэлчээр, байгалийн уялдмал харилцаанаасаа алсардаг.


Оршихуйг тунхаглав

Хүн төрөлхтний биет болон төсөөллийн заагаас ангижрах, шинэ хүлээлтийг шаарддаг хил хязгааргүй урлаг бүтээх хүсэл уран бүтээлч, куратор, урлагийн байгууллагын чин хүсэл болжээ. Бидний энэхүү хүсэл зорилго өөр хоорондоо хамааралгүй, тус тусын орон зай, цаг хугацаатай мэт санагдах ч технологийн хөгжил, амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл бидэнд биет болон төсөөллийн хил хязгаарыг арилгах боломж олгоно. Уламжлалт музейн үзмэрээс эрс ялгаатай энэхүү хил хязгааргүй урлаг нь уран бүтээлч болон үзэгч хоорондын харилцаа, тэдний хамтдаа орших орон зай, үзэгчдийн бодол, мэдрэмж, үйл хөдлөлөөр амилдаг. Эдгээр бүтээлүүд үзэгчдээс уян хатан чанар, нээлттэй байдал, бусдыг өөр байхыг хүлээн зөвшөөрөх, сониуч байхыг шаардах бөгөөд тухайн бүтээлийг өөрийн орон зай, цаг хугацаанд мэдрэх мэдрэмжийг төрүүлнэ. Өв уламжлалаас санаа авсан уран бүтээлүүд орчин үеийн соёлд багагүй дэлгэрчээ. Сонгодог урлагаас шууд эш татсан эсвэл бүхэлд нь дахин шинэчилсэн бүтээлүүд ч байна. Европын соёлд сонгодог урлаг нь Грек, Ромын уламжлал, XVIII зууны өмнөх Баруун Европын чадварлаг уран бүтээлчдийн бүтээлүүдийг илтгэдэг. Тэгвэл Ё.Төгөлдөр уламжлалт уран зураг, контемпорари урлагийн чиглэлээр суралцсан болоод ч тэрүү цаг хугацаа, аялал, харилцаа холбоо, өөрчлөлтийн талаарх ойлголтыг бүтээлдээ тусгах аж. “Хан Харангуй” туульд тулгуурласан  “Separated Geography from a Poem” бие даасан үзэсгэлэнгээ 2021 онд гаргасан. Куратороор урлаг судлаач, доктор Ц.Уранчимэг ажилласан юм. Хүний хязгаарыг давсан энэхүү баатарлаг туулийг судлахдаа гол баатар Хан Харангуйг цаг үе, од хоорондын аялагч байсныг хүлээн зөвшөөрчээ. Энэхүү тууль түүнд бие махбодын болон соёлын түвшинд өөрийнхөө, ертөнцийн оршихуйг судлахад нь урам зориг өгсөн байна. Сансар судлалын онцгой сонирхол нь ч нөлөөлсөн биз.  Монгол туулийн үзэл баримтлал, уран зохиолыг өдөөн хатгасан янз бүрийн соёлын итгэл үнэмшил, үзэгдлүүд судлаач, сонирхогчдын анхаарлыг татжээ. 


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 6 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22