Хүүхэд, залуучуудын театр үүд хаалгаа нээхэд бэлэн


Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд "Хүүхдийн төв театр" нэртэйгээр, 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулж байжээ. 1967 онд Хүүхэд, залуучуудын театр болгон өргөжүүлж, 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний дагуу гүйцэтгүүлж 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилсан байна. Улмаар театр үйл ажиллагаагаа зогсоож, хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болоод байсан юм. Тэгвэл Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгох түүхэн шийдвэрийг гаргасан. Уг театр нь 850 хүний багтаамжтай бөгөөд 330 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн  хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдэх юм. Тус барилга дөрвөн давхар 850 хүний суудалтайгаас гадна зоорьтой. Зоорийн давхар нь өлгүүрийн хэсэг, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөөнүүд, бялдаржуулах танхим, хөгжмийн бэлтгэлийн өрөө, оёдлын хэсэг, хөгжимчдийн өрөө, театрын архив болон бусад өрөө тасалгаа, агуулахаас бүрддэг байна.


Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн оны тавдугаар сарын 20-ны өдөр барилгын явцтай танилцах үеэр хүүхэд, залуучуудад зориулсан театр учраас соёл, урлагийн тоглолт үзэхээс гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, номын сангаар үйлчлүүлэх, бага насны хүүхдэд зориулсан танхимтай болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй, ая тухтай зорчин соёлын үйлчилгээ авах зэрэг боломжийг бүрдүүлэх чиглэлийг театрын удирдлагуудад өгч байсан юм.


Хүүхэд, залуучуудын театрын нэгдүгээр давхарт үзэгчдийн танхим, гол орц, удирдлагын өрөө, сургалтын танхим, оффис, зочдын өрөө, касс, жижиг хэрэглэл хадгалах өрөө, ажилчдын өрөө, ариун цэврийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаа байрлана. Хоёрдугаар давхарт бүжгийн заал, фойе, дугуйлан, сургалтын өрөөнүүд, хооллох хэсэг, гал тогоо, хөргүүрийн агуулах, хуурай хүнсний агуулах, ажилчдын өрөө, гэрэл техникийн өрөө, угаалга, серверийн өрөө болон бусад өрөө тасалгаатай. Гуравдугаар давхар лодж, фойе, сургалтын танхим, тоглолтын танхим, жүжигчдийн өрөө, номын фонд, уншлагын танхим, зургийн өрөө, найруулагчдын өрөө, галерей, ариун цэврийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаанаас тус тус бүрдсэн зохион байгуулалттай. Түүнчлэн, театрын урлагийн хөгжилд өрсөлдөөн бий болгох, алслагдсан дүүргийн болон орон нутгийн хүүхэд, залуучуудад тайзны урлагийг таниулах, улмаар олон улсын наадам, уралдаан зохион байгуулах, өөрийн тайзнаа мэргэжлийн урлагийн бүхий л төрлийн уран бүтээлийг олон нийтэд хүргэх, соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэхэд төлөвлөлт гарган бэлтгэл ажлыг хангаж байна.

 

Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулав

 Төв аймаг 2024 оныг "Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих" жил болгон зарлаж, энэ хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх Залуучууд хөгжлийн зөвлөлийн санаачилгаар аймгийн Соёл, урлагийн газартай хамтран Соёлын салбарын залуучуудын хөгжлийн чуулга уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтад аймгийн Нийтийн номын сан, “Монгол туургатан” театр болон 14 сумын соёлын төвийн 50 гаруй залуу албан хаагч оролцож, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцсон байна. Чуулга уулзалтад Соёлын яам, Төв аймгийн соёлын байгууллагууд, Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газрын удирдлага, албаны төлөөлөл оролцож тус аймгийн соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дөрвөн бүсийн хэлэлцүүлэг, дүгнэлттэй танилцаж цаашид хамтарч ажиллахаар болжээ. Мөн уулзалтаар аймгийн Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулав.

 

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн ажлын хэсгийн хуралдаан боллоо

 Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгаа олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж хөгжүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой. Монгол Улсын Засгийн газраас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгох бодлогын суурийг тавихаар зорьж Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнгөрсөн оны дөрөвдүгээр са­рын 19-ний өдөр УИХ-д өргөн мэдүүл­сэн. Тус хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны 2023 оны зургадугаар сарын 22-ны өдөр хэлэлцэн шийд­вэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлт­гүү­лэхээр Боловсрол, соёл, шинж­лэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлсэн.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төс­лүүдийг Байнгын хороо болон чуул­ганы нэгдсэн хуралдаанаар хэ­лэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг тус тус БСШУС-ын Байнгын хорооноос бай­гуулсан.  Ажлын дэд хэсгийн хур­лыг хоёр удаа зохион байгуулж, УИХ, БСШУС-ын Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүдээс өгсөн санал, ажлын дэд хэсгийн гишүүдийн саналын хүрээнд зарчмын зөрүүтэй саналыг төслийг бэлтгэн, Ажлын хэсэгт танилцууллаа. Ажлын хэсгээс Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэм­жих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төс­лүү­дийг зүйл бүрээр хэлэлцэж, са­нал хураалт явууллаа.

 

 

 “Мөнгөн алиалагч” цомын эздэд мөнгөн шагнал олгоно

Монакогийн Вант улсын Монте Карло хотод зохион байгуулсан дэлхийн циркчдийн олимп хэмээгддэг “Монте Карло-46” их наадамд Монгол Улсыг төлөөлөн “Трүүп Амараа” хамтлагийнхан "Хүннү гүрэн" бүтээлээрээ оролцож “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон билээ.

"Хүннү гүрэн" бүтээл нь “Монта Карло – 46” их наадмын алтан тайзнаа анх удаа зургаа давхарласан хүн рүү хоёр эргэлт хийж, дөрөв давхарласан 9.5 метр өндөр турбатай сандал руу хойшоо хоёр эргэлттэй нисэх, шидэх банзнаас хойшоо агаарт таван сальто эргэлт хийх үзүүлбэрийг зориглон үзүүлсэн нь шинэлэг бөгөөд анхдагч байсан.

1986 онд Монголын циркийн уран бүтээлчид хос уран нугаралтын төрлөөр тус наадамд амжилт үзүүлж “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон түүхтэй.  Түүнээс хойш 38 жилийн дараа дэлхийн циркчдийн олимпод Монголын циркийн чанар, түвшнийг таниулан сурталчилж, түүхэн амжилтыг бататгасныг үнэлэн Засгийн газрын 2008 оны 120-р тогтоолын дагуу 40 сая төгрөгийн мөнгөн шагналыг "Трүүп Амараа" хамтлагт олгохоор болжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24593/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 7 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 15 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр