Хутагтуудад зориулан бүтээлгэсэн маркийг танилцуулав


Завхан аймгийн ЗДТГ-ын захиалгаар “Монгол Улсын Ерөнхий сайд Жалханз хутагт Ц.Дамдинбазар”, “Улиастайн сайд Дилов хутагт Б.Жамсранжав” сэдэвт марк бүтээснийг олон нийтэд танилцууллаа. Эдгээр маркийг энэ сарын 6-наас гүйлгээнд гаргаж олон нийтэд хүргэжээ.  Маркийн зураачаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, бурханч лам Г.Пүрэвбат агсан ажилласан ба Монголын уламжлалт шүтээн урлагт багш дээдсийг хүндэтгэн дээдэлж, тогтсон бэлгэдлээр шүтээн бүтээдэг уламжлалаар хувь хэмжээний онолоор бүтээжээ. Түшлэгт ширээн дээр Жалханз хутагт Ц.Дамдинбазар төрийн сүлд, тамга, долоон эрдэнэ, дөрвөн хүчтэний хамт, Дилов хутагт Б.Жамсранжав номын хувцастай, хонх, очир барин заларч буй нь шашин номд төгс боловсорсон номын багш болохыг бататгасан зохиомжоор дүрсэлсэн байна. Жалханз хутагт Ц.Дамдинбазар нь 1912 онд Монголын баруун хязгаарыг илбэн тохинуулах сайд, 1921, 1922 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдон ажилласан, Дилов хутагт Б.Жамсранжав нь 1921-1923 онд Улиастай сайдаар томилогдон ажиллаж байсан бурхан шашны гүн ухаанд нэвтэрсэн хутагтууд байсан төдийгүй Монголын нийгэм, төрийн үйл хэрэгт тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож байсан зүтгэлтнүүд юм.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24602/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18