Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Энхнасанг сонгохыг дэмжив


Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр үдээс хойно 14:10 цагт хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаан гишүүдийн 78.3 хувь оролцсон бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалан явуулав.

Байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар парламентад суудалтай намуудын харилцан тохиролцож байгуулсан санамж бичгийн дагуу ХҮН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүн тус Байнгын хороог удирдаж ажиллахаар болсныг танилцуулсан юм. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасанг нэр дүвшүүлж буй талаар Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцууллаа. Түүний мэдлэг боловсрол, ажлын туршлагыг харгалзан нэр дэвшүүлж байгаа талаар тэрбээр тэмдэглэв.

Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшигч Л.Энхнасангаас Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, С.Эрдэнэбат нар хүн амын бүлгүүдийн хөгжил, хамгааллын талаарх туршлага, жирийн ажилчид болон нийгмийн сонирхогч бүлгүүдийн эрх ашгийн тэнцлийг хэрхэн хангах, өмнө хийгдсэн бодлогыг үргэлжлүүлэх, сайжруулах, засах талаар ямар ажил хийхийг нь асууж, хариулт авлаа. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, С.Эрдэнэбат, Ж.Чинбүрэн, С.Зулпхар, Ж.Баярмаа, Д.Үүрийнтуяа, Б.Бейсен нар нар үг хэлж, нийгмийн даатгалын шинэчлэл, хувийн тэтгэвэр сан бий болгох, нийгмийн салбарын гүйцэтгэлийг бодитой үнэлэх, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг ажлын байрны тоогоор бус тэдгээрийн чанараар илэрхийлэх, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтэд нийгмийн үнэлгээг нэмж оруулах, эрүүл мэндийн салбарын асуудлуудад анхаарч ажиллах, Байнгын хорооны болон намын үйл ажиллагааг ялгаж, нийгмийн салбарын бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх ажилд Байнгын хорооны гишүүдийн мэдлэг, туршлага, ур чадварыг бүрэн дүүрэн дайчилж ажиллах талаар хөндөн ярив. Мөн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, даатгалын тогтолцооны шинэчлэлтийг гүнзгийрүүлэх, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийг өөр хооронд нь уялдуулах, бодлогын залгамж чанарыг хадгалах, хавтгайрсан халамжийг цэгцлэх, хөдөлмөрийн зах зээлийг либералчлах, мэдрэмжтэй ажиллаж, намдаа гэхээсээ илүү Байнгын хорооны гишүүдийн дадлага туршлага, хүчинд найдах, Улсын Их Хурлаас батлагдан гарах хууль тогтоомж нийгмийн хамгааллын бодлогын мэдрэмжтэй байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэсэн санал, зөвлөмжийг хэлж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд хандан, нэр дэвшигч Л.Энхнасанг дэмжиж ажиллахыг хүссэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасанг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18