Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно


Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 23, 24-нд нутгийн төв хэсгээр, 25, 26-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны долоодугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Чадварлаг удирдагч, ухаалаг эрхлэгч 8 минутын өмнө
Угаарын гамшиг, улстөржилт дүүрэн долоо хоног 47 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 49 минутын өмнө
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 51 минутын өмнө
Улаанбаатарт 5 хэм хүйтэн байна Өчигдөр
Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагууды… Өчигдөр
Д.Амарбаясгалан: Хүний хөгжил нь төрийн бодлогын өмнө тавигдаж, хууль … Өчигдөр
Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үй… Өчигдөр
​ МЭДЭГДЭЛ Өчигдөр
ЭМГЭНЭЛ Өчигдөр
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай … Өчигдөр
Улсын хэмжээнд 10 аймгийн 30 сум цагаан зудтай байна Өчигдөр
Ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна Өчигдөр
Бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
“Сар шинэ-2025” үзэсгэлэн худалдаа эхэллээ 2025/02/12
Халиа тошин үүссэн байршлуудад нийт 47.4 мянган метр.куб суваг татаж, … 2025/02/12
Ц.Батбаатар Гэрэл зургийн сэтгүүлзүй “Үнэн” сониноос эхлэлтэй 2025/02/11
БНМАУ-ын “Пионерийн бүлгэмийн удирдагч” 2025/02/11
“Дулаалъя” аянаар гэр хорооллын байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж б… 2025/02/11