Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван үерлэх хандлагатай байна


Долдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Ерөө зүүн хажуугийн Эг, Хурх, Барх, Онон, Хэрлэн, Хангай нурууны арын Орхон гол Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-85 см нэмэгдэж, Туул /Босгийн гүүр-Улаанбаатар-Лүн-Заамар/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан-Чойбалсан/ гол үерийн түвшинг 10-40 см давсан байдалтай байгаа бол Үүр голын усны түвшин аюул түвшнээс буусан хэдий ч үерийн түвшинг 105 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна.

21-ний өдрийн борооны улмаас Тэрэлж , Туул голын эхээр усны түвшин 70-120 см огцом нэмэгдсэн ба Туулын үерийн шилжилт өнөөдөр Улаанбаатар хотод өглөө 8 цагийн байдлаар 65 см нэмэгдэж , үерийн аюултай түвшинд дөхөн үерлэж байна. Цаашид ч түвшин нэмэгдэх хандлагатай байна.

Маргааш буюу Долдугаар сарын 24-нд Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 15 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 10 см даван үерлэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд Хэнтийн уулсаар бороотой байх төлөвтэй байгаа тул гол ус цатгалан, хальсан, үертэй буй энэ нөхцөл дээр дахин хур бороо орсноор нөхцөл байдал улам хүндрэх магадлал өндөр байна. Иймд ард иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудыг Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлэгийг байнга, онцгой анхаарч байхыг сануулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 51 минутын өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18