Лусын буулттай өдөр


2024-07-26. Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20.

Лусын буулттай өдөр.

Наран ургах шингэх: 05:22- 20:36.

Үс засуулбал: Өлсөж ундаасах муу тул цээрлэвэл зохиолтой.

Барилдлага: Идэрийн барилдлагатай өдөр.

Билгийн тооллын зуны сүүл цагаагчин хонь сарын хуучны 20-ны өдөр. Нэг цагаан мэнгэтэй, хий суудалтай, дүвзий 25, 6 жэдзий 25 одтой, цагаагчин туулай өдөр. Идэрийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага тийн мэдэхүй.
Өдрийн сайн цаг: Хулгана (23:40-01:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40) болой. Хонь, бич, тахиа жилтэй хүмүүний сүлд өдөр. Хонь, гахай жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бар, туулай жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд.Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайд орших болой.

Эл өдөр худаг малтах, эм тан найруулах, худалдаа наймаа хийх, хурим хийх, идэш төхөөрөх зэрэг үйлд муу. Бурхан шүтээн залах, хишиг даллаг авахуулах, лусыг тахих, шинэ ажилд орох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, тангараг өргөх, замд гарах, малын зан үйл хийх, хувцас эсгэх, цэрэг цагдаагийн үйл хийх, дарцаг хатгах, байшин, барилгын суурь тавих зэрэг үйлд сайн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 5 минутын өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 1 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18