Энэ зуны тренд сонголт - “Ger complex Мongolia”


Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт, Улаанбаатар хотоос 350 км зайд бүтээн байгуулсан “Грийн гэр” жуулчны кемп энэ зуны хувьд дотоод, гадаадын аялагчид ая тухтай, амрах бүх л нөхцөлийг хангасан, хамгийн тохилог кемпээр нэрлэгдээд байна. Өмнө нь эл жуулчны баазаар зочлоход өмнө хэсэгт байрлах хоёр давхар зочид буудал, супермаркет, ресторан бүхий цогцолборыг хараад “Яагаад  “Гэр комплекс” хэмээн нэрлэсэн юм бол” хэмээн гайхдаг байсныг нуух юун. Гэтэл энэ зун цаад талбайд цэлгэр том цонх бүхий эвхэгддэг гэрүүдийг байрлуулжээ. 


Саруулхан, зай томтой, гурван ор багтдаг, шалнаасаа, халдаг, тоонын хөшгийг нь удирдлагаар ажиллуулж, онгойлгож хаадаг орчин цагийн боловсон эд юм. Төмөр рам зангидаж, салхи, бороо нэвтэрдэггүй бат, бөх материалаар гадна бүрээсийг хийжээ. Энэхүү кемп нь өвөл, зунгүй ажиллах боломжтой гэв. Гэр кемпийн захад лавтай 300-400 хүн хүлээн авах хүчин чадалтай болохоор том гэрийг ажилтнууд угсарч, тохижуулаад тун завгүй байх үетэй таарав. Тус гэрийг тохижуулан тун удахгүй ашиглалтад оруулах ажээ. Хурим найрын оргил үед “Гэр комплекс”-ыг зорих олны хөл тасрахгүй нь илт. Мөн л өвөл, зунгүй ажиллах аж. “Грийн гэр” жуулчны бааз одоогоор талбайн төв хэсэгт тохилог нийтийн халуун ус, боловсон бие засах газрыг барьж байгуулсан нь аялагчдын талархлыг хүлээгээд байна.


Хоёр давхар “Гэр комплекс” зочид буудал залгаа орших нь зориод очсон зочдыг сонголттой байлгах боломжоор хангаж байна. “Гэр комплекс” нь хоёр давхар, өрөө бүр нь модон доторлогоотой, боловсон 00, душтэй тохилог зочид буудал юм. БНСУ-ын оддыг оролцуулсан “Хүргэлт ирлээ” нэвтрүүлэг тус кемптэй хамтран ажилласныг дуулгахад таатай байна. 

Н.Энхцэцэг

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24606/

 


0
angry
2
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18