Элчин сайд Себастиен Сүрүнийг хүлээн авч уулзав


Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүнийг Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусч, нутаг буцахтай холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэн хоёр орны Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд, дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахал, олон улсад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалсан тооцоологдоогүй эрсдэлүүд үүссэн амаргүй цаг үед Элчин сайд Себастиен Сүрүний идэвх зүтгэл, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо үүрэг чухал байсныг онцлон тэмдэглэлээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн II шатыг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Себастиен Сүрүн өнгөрсөн гурван жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын хамт олон, бие бүрэлдэхүүнтэй хамтран ажилласанд талархал илэрхийлж, хамтран хэрэгжүүлж буй төсөл үр өгөөжтэй амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

 “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд 4 нисдэг тэрэг худалдан авч, нисдэг тэрэгний дэд бүтэц байгуулсан бөгөөд нисгэгч, инженер, техникийн ажилтнуудыг сурган бэлтгэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18