​ Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төсөлд мэргэжлийн байгууллагуудын саналыг тусгаж байна


Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын 126 гишүүнтэй анхны парламентыг сонгогчид дөрвөн нам, нэг эвслийн  бүрэлдэхүүнтэйгээр сонгосон. УИХ-д олонх болсон Монгол Ардын Нам 2024 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн намуудад өгсөн иргэдийн саналыг гээхгүй байх суурь зарчимд үндэслэн парламент дахь улс төрийн хүчнүүдийг урьж,  Хамтарсан Засгийн газрыг байгуулаад байгаа юм.

Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Ардчилсан нам, ХҮН намын бүрэлдэхүүнтэй хамтарсан  Засгийн газар 22 сайд, 16 яамтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Хамтарсан Засгийн газар эдүгээ ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө боловсруулж, намуудын болон төрийн бус байгууллагын саналыг авч ажиллаж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийн биелэлтийг хангана

Монгол Улсын Засгийн газар улс төрийн гурван намын хооронд байгуулсан хамтарсан Засгийн газрын гэрээнд суурилсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн сарын 29-нөөс эхлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд мэргэжлийн холбоо, хувийн хэвшил, төсөл хэрэгжүүлж буй Олон улсын байгууллагууд, эрдэмтэн, судлаачдын санал авах ажлыг эхлүүлээд байна.

Энэ ажлын хүрээнд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал  Монголын Мянганы сорилтын сангийн төлөөлөлтэй уулзаж, “Улаанбаатар хотын усны хүртээмжийн тэгш байдлыг хангах, усны үйлчилгээний тогтвортой байдлыг нэмэгдүүлэх” талаар тус сангийн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах саналыг хүлээн авлаа.

Уг саналд 2030 он гэхэд хүн бүрийг ундны цэвэр, аюулгүй усаар хангах, усны нөөцийн хомсдолоос сэргийлж, хуримтлуулах, хэрэгцээг хангах нөхцөлийг бүрдүүлэх, Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээгээр Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийн биелэлтийг хангах талаар тусгажээ.

 

Хамтын ажиллагааны гэрээний төслийг боловсруулж байна 


Хамтарсан Засгийн газар Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч буй сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр шийдвэрлэж, тогтвортой хамтран ажиллахыг зорьж байгаа юм. Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон гурван нам хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ажиллаж байна.  Ажлын хэсэг өнгөрсөн сарын 31-нд хуралдлаа. ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулсан Гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэгт Засгийн газрын гишүүд, салбарын судлаач, эрдэмтэд багтсан байна.

Гэрээ нь олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үндэсний эв нэгдлийг эрхэмлэн “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийг зорилго болгожээ. 

Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан нийтлэг зорилтоос гадна МАН-ын  мөрийн хөтөлбөрийн нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах зорилтууд, АН-ын мөрийн хөтөлбөрийн хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтууд, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний салбарын шинэчлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах болон боловсролын салбарын реформыг хамтарсан Засгийн газрын гэрээнд тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Н.Энхлэн

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр