Г.Даваабаатар: Үйлдвэрийн урсгал засварын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна



-Наймдугаар сарын 1-нээс шахмал түлш үйлдвэрлэж эхэллээ-


“Тавантолгой түлш” ХХК-ийн Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Г.Даваабаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. 

-“Тавантолгой түлш” ХХК өвлийн бэлтгэл хангах хүрээнд ямар ажлуудыг төлөвлөн гүйцэтгэж байна вэ? 
-Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хөрөнгө оруулалтаар 27, их урсгал засвараар 21, техник зохион байгуулалтын арга хэмжээгээр 14 ажил төлөвлөн хийж гүйцэтгэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 75 хувьтай байна. Өвлийн бэлтгэл ажлыг тавдугаар сарын дундаас эхлүүлсэн, ирэх сарын дундуур бүрэн дуусгана. 
-Үйлдвэрийн цехийн урсгал засварын гүйцэтгэл хэдэн хувьтай байна вэ?
-Манай компанийн хувьд галлагааны улирал дуусах үе буюу хавраас эхлэн дараа өвлийнхөө бэлтгэл ажлыг эхлүүлдэг. Энэ хүрээнд үйлдвэрүүдээ засварлах, сайжруулах урсгал засварын ажлыг хийдэг. Одоогоор үйлдвэрийн урсгал засварын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна.
-Энэ жил цехүүдийн хүчин чадлыг нэмэх үү?
-Үйлдвэр, цехүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг 2022 оноос хойш үе шаттайгаар хийж эхэлсэн. Өнгөрсөн хавар бид зүүн үйлдвэрийн III цехийг өргөтгөж хүчин чадлыг 4-5 дахин нэмэгдүүлсэн. Тодруулбал, цагт найман тонн түлш үйлдвэрлэдэг байсан хоёр шугамыг нэгтгээд цагт 50-60 тонн үйлдвэрлэдэг нэг шугам болгосон. Хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хувьд үр өгөөжтэй болж байгаа юм. Одоо бид Зүүн үйлдвэрийн II цехийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Хуучин гурван шугамаар цагт 30 тонн үйлдвэрлэдэг байсныг нэг шугамаар цагт 50 тонн шахмал түлш үйлдвэрлэдэг болгон нэмэгдүүлж байна.
-Түлш үйлдвэрлэл хэзээнээс эхлэх вэ?
-Өнөөдрөөс  зүүн үйлдвэрийн I цехийг ажилд залгасан. Ингэснээр түлш үйлдвэрлэл эхэлсэн гэж ойлгож болно. Ер нь жил бүрийн наймдугаар сарын 1-нээс үйлдвэрлэлээ эхлүүлдэг. 
-Шахмал түлшний чанарыг сайжруулах уу?
-ШУТИС, МУИС, Химийн хүрээлэнтэй хамтарсан ажлын хэсэг байгуулж түлшний чанарыг сайжруулах чиглэлд судалгаа шинжилгээний ажил хийж байна. Ажлын хэсгийн дүгнэлт хараахан гараагүй.
-Ирэх өвөлд бэлтгэж хэчнээн тонн шахмал түлш нөөцлөх бол?
-Жил бүрийн есдүгээр сарын 15 буюу галлагааны улирал эхлэхэд 100 мянган тонн шахмал түлш нөөцөд бэлтгэдэг. Энэ жишгээрээ нийслэлийн гэрээт агуулахад ирэх сарын 15-ныг гэхэд 100 мянган тонн шахмал түлш нөөцөлнө. Өнөөдрийн байдлаар 50 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна. Үлдэгдэл 50 мянган тонн шахмал түлш нөөцлөх ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. 
-Шахмал түлш борлуулах цэгийн тоо нэмэгдэх үү?
-Жил бүр нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650  цэг ажилладаг. Энэ тоонд өөрчлөлт орохгүй.
-Нийслэлийн гэр хорооллын иргэд цахилгаанаар халаалт дулаанаа шийдсэнээр шахмал түлш бэлтгэх нөөц багасах төлөв байна уу?
-Жил бүрийн шахмал түлшний хэрэглээ 530-550 мянган тонн байдаг. Энэ тоо буурах магадлал байхгүй. Буурахгүй байгаа шалтгаан нь нийслэлийн гэр хороололд шилжин ирэгсдийн тоо буурахгүй байгаатай холбоотой. Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас өгч байгаа мэдээллээр энэ жил 230 мянган айл өрх шалмал түлш хэрэглэнэ гэсэн судалгаа байна. Энэ нь өнгөрсөн онуудтай харьцуулахад 10 мянган айл өрх гэр хороололд нэмэгдсэн гэсэн үг.

 Н.Энх

Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24607/


0
angry
1
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18