Ч.Уяа-Эрдэнэ: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 654 төсөл хэрэгжүүлж байна


Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд УБЗАА-ны хотын инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Уяа-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Зуны урсгал засвар, 2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт хэчнээн төсөл хэрэгжүүлж байна вэ?
-Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Өнгөрсөн сарын 22-ны байдлаар 46 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК  нийт 18 ажил төлөвлөсөн бөгөөд 46.6 хувийн гүйцэтгэлтэй. "Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК  31 ажил төлөвлөснөөс 30 хувийн гүйцэтгэлтэй байна. "Мэдээлэл холбоо сүлжээ" ТӨХК 18 ажил төлөвлөснөөс 35 хувь, ОСНААУГ ОНӨААТҮГ нийт 10 ажил төлөвлөснөөс гүйцэтгэл 45 хувьтай явна. "УСУГ" ОНӨААТҮГ нийт 27 ажил төлөвлөж гүйцэтгэл нь 45 хувь,  "Улаанбаатар лифт" ОНӨҮГ нийт 52 ажил төлөвлөснөөс 50 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.  Харин ГУББГ ОНӨААТҮГ төлөвлөсөн зургаан ажлын гүйцэтгэл 41 хувьтай хэрэгжиж байгаа мэдээлэл ирсэн.
-Дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажил хэдэн хувьтай хэрэгжиж байна вэ?
-Дулаан хангамжийн чиглэлээр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам, тоноглолд 2024 оны зуны их урсгал засварын ажлын төлөвлөгөөгөөр 18 байршилд нийт 25.1 км дулааны гол шугам сүлжээг Улс, нийслэлийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар өргөтгөн шинэчлэх, шинээр татахаар төлөвлөж өнгөрсөн сарын 20-ны өдрийн байдлаар 46.6 хувийн гүйцэтгэлтэй байна.  Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр ашиглалтын хугацаа дууссан дулааны найман км гол шугам буюу 1а, 2а, 2д, 9г, шинээр гурван байршилд магистраль шугамуудын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөсөн. Дулааны шугамын угсралтын ажил 15 хувийн гүйцэтгэлтэй байна.  "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 907 метр  шугамыг хэсэгчлэн солихоор төлөвлөсөн бөгөөд 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Улс нийслэл төсвийн хөрөнгө оруулалтаар хийх 3.2 км   дулааны шугамын гүйцэтгэл 38.6 хувьтай байна.  Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шинээр татах гурван км  хос дулааны шугамын ажил 46 хувийн гүйцэтгэлтэй.
-Нийслэлийн агаарын чанарыг сайжруулахтай холбоотой ямар ажил төлөвлөв?
-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн А/488 дугаар захирамж гарч Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэж байсан технологийн уур үйлдвэрлэгч 87 зуухыг баяжуулсан нүүрс /мидлинг/-д шилжүүлэх ажлын хүрээнд Зээлийн батлан даалтын сан, банкуудын холбоодтой хамтран ажиллаж эхэлсэн. Ажлын явц 65 хувьтай байна.
-Өвлийн сар эхлэхтэй зэрэгцэн түлээ, нүүрсний асуудал сөхөгддөг. Иргэдийн өвөлжилтөд зориулж сайжруулсан шахмал түлш нөөц бүрдүүлж байна уу?
-Монгол Улсын Засгийн газар, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо болон Нийслэлийн Онцгой комиссоос 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангаж, түлшний нөөц бүрдүүлж ажиллах чиглэлийн дагуу сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд 32 агуулахад нийт 50 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлээд байна. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас борлуулалтын цэг гэсэн үндсэн гурван маршрутаар 22 тээврийн компанийн 280 гаруй тээврийн хэрэгслээр 50 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэсэн бөгөөд  тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулан ажиллалаа. Агаарын чанарыг сайжруулах бүсэд 2023-2024 онд сайжруулсан шахмал түлшний 650 борлуулалтын цэгийг нээн ажиллуулсан. 
-Халаалтын улиралд хоногт дунджаар хэдэн тонн сайж­руулсан шахмал түлш үйлдвэрлэдэг вэ?
-Баруун болон зүүн бүсийн үйлдвэр нь халаалтын улиралд хоногт дунджаар 2500-2700 тонн сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэдэг. Сайжруулсан шахмал түлшний хяналт шалгалтын тухайд 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Тавантолгой түлш" ХХК-ийн баруун, зүүн, төвийн бүсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шинжилгээт хяналт шалгалтыг сар бүр буюу нийт таван удаа болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гурван удаа хийсэн. Сайжруулсан шахмал түлш, барьцалдуулагч, мидлингээс дээж авч лабораторийн 24 дээж шинжилгээнд хамруулж улсын (ахлах) байцаагчийн дүгнэлт гарган хүргүүлсэн. Шинжилгээгээр сайжруулсан хатуу түлш MNS 5679:2022 стандартын техникийн шаардлага хангаж байсан. 2024 онд 30 дээж шинжилгээнд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24607/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 23 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр