Зуны зугаатай сар дуусаж, намрын урь оржээ. Есдүгээр сарын 1-нийг угтсан хичээлийн бэлтгэл ажил орон даяар өрнөлөө. Дүрэмт хувцсаа индүүдэн өлгөөд, цүнхэндээ шинэ дэвтэр, үзэг балаа эмх цэгцтэй гэгч нь хийж тавьсан сурагчид есдүгээр 1-нийг хуруу даран хүлээдэг. Сургуульдаа, найзууддаа, ангийнхандаа яаран тэмүүлэх тэдэнд хол санагдах ч хоёр долоо хоног нисээд л өнгөрнө. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг зэхэж, сургууль, цэцэрлэгийн бүртгэл, сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орсон эсэхийг анхааран судалж буй эцэг, эхчүүддээ зориулан дугаарын “Сэдэв”-ээ бэлтгэлээ.
Хичээлийн хэрэгсэл цөм бүрэн
Дэвтэр, бал, цагаан цамц гээд бидний үеийнхний хичээлийн хэрэгсэл тоймтой байлаа. Харин орчин үед усны сав, амны хаалт, гар ариутгагч, халбага сэрээ, жижиг сам, шархны наалт гээд зэхэх зүйл арвин болсон. Зах, хэдхэн худалдааны төвд олноороо үймэн, өрсөлдөж, үнэ хэлэлцдэг байсан үе өнгөрчээ. Эцэг, эхчүүдийн цагийг хэмнэсэн, цэгцтэй, хичээлийн хэрэгслийн төрөлжсөн экспог дүүргүүд зохион байгуулж, иргэд ч тухтай худалдан авалт хийх болсон. Энэ жил гарч буй төрөлжсөн худалдаанаас IC парк цэцэрлэгт хүрээлэнд гарч буй “Нандин боловсрол 2024” экспог онцоллоо. Замын ачаалал нэмэгдэхээс урьтаж Яармаг, Нүхт, Нисэх орчмын оршин суугчдыг цэцэрлэг, сургуулийн бэлтгэлээ хийхэд тохиромжтой экспо аж. Учир нь цагийг нь тулгаж, нэг дор худалдан авалт хийхэд сэтгэл хөдлөлөөр хэрэгцээгүй зүйлс их авах, эсвэл дутуу авах зэрэг асуудлууд гардаг. Тиймээс ухаалаг худалдан авалт хийхэд “Нандин боловсрол 2024” экспог зохион байгуулагчид анхаарчээ.
Чанартай дүрэмт хувцас
Хичээлийн шинэ жилийг угтан ёс юм шиг хэлэлцдэг сэдэв бол сурагчийн дүрэмт хувцас. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд олон нийт сурагчийн дүрэмт хувцасны үнэ болон түүнд тавигддаг норм, стандартын талаар "хэлэлцүүлэг" өрнүүлэх болсон. Ганцхан улирал өмсөөд л урагддаг, ганддаг чанар муутай хувцаснаас иргэд татгалзах болсон. Өөрөөр хэлбэл, чанар, үнэ ханш, хаана үйлдвэрлэснийг нь харьцуулан сонголт хийдэг билээ. Тэгвэл хэзээ ч шүүмжлэлд өртөж байгаагүй дүрэмт хувцсыг “Шилмэл загвар”-ынхан үйлдвэрлэдэг. Монголын загварын ертөнцөд анхдагчдын нэг тус үйлдвэрийн дүрэмт хувцас хүүхдэд харшил үүсгэдэггүй, эдэлгээтэй хамгийн чухал нь эх орны бүтээгдэхүүн гэдгээрээ ялгардаг. Сурагчдын дүрэмт хувцас нь бага, дунд, ахлах ангийн гэсэн насны ангиллаар өөр өөр загвартай ч загвар хийц, өнгө, материал нь адилхан байхаар заасан байдаг. Ингэхдээ бага ангийн хөвгүүдийн үндсэн иж бүрдэлд хүрэм, өмд багтсан бол нэмэлт иж бүрдэлд кардиган, майк, цамц багтана. Харин бага ангийн охидын хувьд сарафан, кардиган өмсөнө. Дунд болон ахлах ангийн сурагчдын хувьд хүрэм, юбка, майк, сорочкан цамц, өмд зэрэг багтдаг. “Эх орон шингэсэн Эрдмийн дүрэмт хувцас” кластераар үйлдвэрлэх төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад сурагчийн дүрэмт хувцасны нэгдсэн нэг загвар жишгийг тогтоон, үйлдвэрлэлд нэвтрүүлж 2013 оноос одоо хүртэл хэрэгжүүлж байна. Энэ тухай “Шилмэл загвар” компанийн захирал Ч.Оюунцэцэгийн ярилцлагаас уншаарай.
Хүүхэд эрүүл байхын үндэс нь шүдээ зөв оогоор угаах
Нэгдүгээр ангид элсэн орсон бяцхан сурагчдад шүд, амны хөндийн өвчлөл түгээмэл байгааг сургуулийн эмч нар сануулах болсон. Хүүхэд эрүүл байхын үндэс нь шүдээ зөв оогоор зохистой угаах. Дэлхийн зах зээлд худалдаалдаг оонуудын найрлагад буй кальцийг шохойн чулуунаас гаргаж авахдаа мөнгөн ус болон химийн хүчтэй нэгдлүүдийг ашигладаг аж. Ийм эко бус ооноос татгалзахыг шүдний эмч нар зөвлөдөг. Тэгвэл “Ургана” брэнд хатаасан аарцаас гаргаж авсан кальцийг ооныхоо найрлагад оруулжээ. Өлөн элгэн дээрээ фтор агуулсан, силиконы найрлагатай оогоор шүдээ угаах нь ходоод гэмтээх, шарх үүсгэх эрсдэлтэй байдаг. Иймд Ургана брэндийн фторгүй, органик найрлагатай буюу идэвхжүүлсэн био нүүрс болон монгол хүний үндсэн хүнсний нэг аарцаас гаргаж авсан кальци, зөгийн жилий агуулсан органик орцтой энэхүү оо амны хөндийн эрүүл мэндэд онцгой нөлөөтэй бүтээгдэхүүн юм. Цэцэрлэг эхлэхээс урьтаж шээс болон цагаан хорхойн шинжилгээг нэгдсэн журмаар авдаг. Харин эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ шаардлагатай вакцинжуулалтад бүрэн хамрагдсан эсэхийг ахин нэг нягталж, шүдний эмчид үзүүлэн зөвлөгөө авдаг сайн жишиг тогтсон. Зуны гурван сар олонх хүүхэд нойрны буруу хэмнэлд шилждэг. Тэгвэл эцэг эхчүүд хичээл орохоос хамгийн багадаа долоо хоногийн өмнөөс эхлэн хүүхдээ хичээлд явахтай ижил цагт сэрээж, орой тогтмол эрт унтуулж хэвшүүлэхийг зөвлөж байна. Ингэснээр хичээлийн өдөр эрт сэрэх гэж хүүхдүүд түүртэхгүй.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна