Ааарц, ээзгийний орцтой амны хөндийн хамгаалагч


“Urgana baatar” брэндийн захирал Б.Чанцалдуламтай ярилцлаа. 

-Юуны өмнө танаас шинэ бүтээгдэхүүнээ гаргаж аваад, гартаа бариад сууж байгаа энэ мөчийн сэтгэгдлийг тань сонсмоор байна. Хоёр жилийн өмнө ярилцаж байхад органик найрлагатай шүдний оо хийнэ гэж ярьж байсан? 
-Мэдээж сэтгэгдэл маш өндөр байна. Тантай би хоёр жилийн өмнө уулзахдаа энэ тухай ярьж байсан бол түүнээс өмнө ажил маань эхэлсэн байсан юм. Эрэл хайгуул, судалгаа, шинжилгээ, орц найрлагаас эхлээд бүдээгдэхүүний сав баглаа боодол, өнгө будаг, хэлбэр дүрс хүртэлх энэ бүх үйл ажиллагаа органик бүтээгдэхүүн гэдэг концепцын хүрээнд бүтэн дөрвөн жил явлаа. Баг хамт олонтойгоо дөрвөн жилийн нөр их хөдөлмөрийн хүчээр маш том ажлын ард гарчихаад сууж байна. Хамгийн сүүлд хөдөөгүүр явж малчидтай гэрээ байгуулаад аарц, ээзгийгээ цуглуулаад авлаа. Түүхий эдээ татаж аваад, орц найрлага бэлэн болоод өнөөдөр Монголын хүүхдүүдийн гар дээр, тэдний эрүүл мэндэд тустай аарцтай  болон ээзгийтэй оо гэсэн хоёр цоо шинэ бүтээгдэхүүнээ хүргэж байна. 
-Хамгийн сүүлийн ажил гэж ярихаар энэ төслийн хамгийн анхны ажил юу байсан бол гэж бодогдож байна?
-Бидний хамгийн эхний судалгааг уншаад зарим хүн гайхаж магадгүй. Бид эрт дээр үеийн монгол хүний шүдний бүтэц ямар байсныг мэдэхийн тулд булш бунхны суурь судалгаанаас эхэлсэн. Бидний хийсэн судалгаа болон сүүлийн үед олдсон 800 гаруй жилийн өмнө амьдарч байсан монгол хүний араг ясанд хийсэн судалгаагаар шүдний яс маш бат бөх, анатомийн бүтцийн хувьд маш том, том шүдтэй байжээ гэдэг нь нотлогдсон. Биеийн араг ясны зарим яснууд олон жилийн явцад үйрч бутарсан байсан боловч шүд нь яг хэвээрээ байсан нь сонирхолтой. Тэгвэл бидний өвөг дээдэс яагаад ийм бат бөх, том сайхан шүдтэй байв гэдэг асуулт гарна. Хариулт нь маш энгийн. Дээр үеийн монголчууд уламжлалт хоол хүнс болох малын сүү, цагаан идээ, ааруул ээзгийгээ түлхүү хэрэглэдэг байсан нь нөлөөлжээ. Нэн ялангуяа хатуу ааруул ээзгий хэрэглэх нь шүлс ялгаралтыг маш их дэмждэг байсан байна. Ингэснээр хоёр цаг тутамд шинэ шүлс ялгарч амны хөндийг байнга цэвэрлэдэг байжээ гэдэг дүгнэлтэд хүрсэн. 
-Оо хэрэглэх шаардлагагүй гэдэг ойлголт төрмөөр юм байна?
-Өнөөдөр дэлхий дээр зарагдаж байгаа бүх оог кальци болон фтор гэдэг хоёр эрдсээр хийдэг. Гэтэл кальциа химийн аргаар гаргаж авсан байдаг л даа. Кальци гаргаж авах хоёр арга бий. Нэгд нь физик аргаар. Физик аргаар өндөгний хальснаас гаргаж авсан кальцийн талаар би танд ярьж байсан. Өөр нэг арга нь шөл буцалгаад тосыг нь ялгаж авах арга бий. Химийн арга гэдэг нь маш олон төрлийн химийн бодист уусгаж байгаад кальциа ялгаж авахыг хэлдэг. Энэ арга нэлээд хортой. Энэ аргаар гаргаж авсан кальцийг массын үйлдвэрлэлд ашигладаг л даа. 
-Химийн аргаар гаргаж авдаг гэхэд л айдас төрж байна. Монголчууд цөөхүүлээ юм чинь тэр массын үйлдвэрлэлд зориулсан оог оруулж ирэхгүй байж болдоггүй юм болов уу?
-Хамгийн инээдтэй нь манай улсад косметикийн бүтээгдэхүүний тухай хууль байхгүй. Хууль байхгүй болохоор дэлхий дээр байгаа хамгийн хямд, стандартгүй бүтээгдэхүүн Монголд орж ирдэг. Нэг үгээр хэлэхэд стандартгүй бүтээгдэхүүний “Хар зах” болчихлоо. Монголд гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирэхэд хоёрхон хоног зарцуулдаг гээд л бод доо. Гэтэл бид бүтээгдэхүүнээ Европын холбоо болон БНХАУ-д гаргах гэж Европын холбоонд хоёр жил, Хятадад бол нэг жил зарцуулж байна. Дэлхий тэр чигтээ органик руу тэмүүлж байна. Харин бид сөрж довтлоод байгаа нь гайхаш төрүүлдэг. Монгол Улс косметикийн тухай хуульгүй учир стандарт гэж байхгүй. Стандартгүй учир дэлхий даяар шахам хорьчихоод байгаа мөнгөн устай оог хэрэглээд сууж байна. Мөнгөн ус шүдийг асар их цагааруулдаг л даа. Гэхдээ л бодоод үз л дээ. Энд тэнд мөнгөн ус алдагдлаа гэхэд онцгой байдал түгшүүр зарлаад улс даяараа айдаст автдаг биз дээ. Гэтэл өглөө бүр бараг хүн болгон шахуу мөнгөн уснаас гаргаж авсан химийн бодистой  оог хэрэглээд зогсож байна, яагаад түгшүүр зарлахгүй байгаа юм бэ. 
-Улс хуультай болж, стандарт тогтоотол хувийн хэвшлийнхэн та бүхэн эрдэмтэн мэргэдтэйгээ хамт иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж л байх нь дээ?
-Үүнд санаа зовж байгаа учраас бид кальцийг химийн аргаар гаргаж авсан оо хэрэглэх биш  аарц, ээзгийнээс гаргаж авсан бүтээгдэхүүн хэрэглэе гэдэг санаа орж ирсэн юм. Аарц кальциар баялаг бөгөөд 100 граммд 145 миллограм кальци агуулагддаг нь тодорхой болсон. Ингэхээр бид нэг оонд орох кальцийн хэмжээгээ тодорхойлчихоор хэмжигдэхүйц болж байгаа юм. Ээзгий маш их ашигтай бактер буюу пробиотек өөртөө агуулдаг. Өнөөдөр зах зээлд байгаа оонуудад триклозан гэдэг бодис агуулагддаг. Энэ бодисны хамгийн дээд тун нь 0.13 хувьтай байдаг хортой бодис. Энэ бодис амны хөндийд орсноос бүх ашигтай, ашиггүй бактерыг устгаж орхидог. Амны хөндийд ашигтай бактер үгүй болсноор дархлааны систем устаж ямар ч хамгаалалтгүй болчихлоо гэсэн үг. Харин бид ээзгийгээр ашигтай бактерыг нь орлуулж байгаа юм. Шүдний оонд Abrasion гэж байдаг бөгөөд энэ нь шүдийг зүлгэх, өнгөр цэвэрлэх үүрэгтэй. Үүнийг нунтаг ээзгийгээр бид орлуулж байгаа юм. Ээзгийний усанд удаан уусдаг нь тогтвортой шинж чанараа удаан барьдаг сайн талтай. Тийм учраас бид шинээр гаргасан хүүхдийн оонд ээзгийг хийсэн. Хүүхдийн нэг оонд дөрвөн хувийн аарц, ээзгий орсон. 
-”Urgana baatar” брэндийн гаргаж буй хүүхдэд зориулсан органик оо, одоо бидний хэрэглэж байгаа импортын ооноос давуу талууд нь юунд байна вэ?
-Эцэг эхчүүд хүүхдүүдээ өглөө босонгуутаа шүдээ угаах шаардлага тавьдаг. Өөрсдөө ч мөн адил нүдээ нухлангаа шүдээ угааж буй харагддаг шүү дээ. Импортын шүдний ооны найрлагын талаар хоёулаа хангалттай ярьсан. Тэгэхээр өглөө өлөн элгэн дээрээ шүдээ угаах нь нөгөө түрүүний ярьсан химийн бодисууд чинь шүлсээр дамжаад өлөн ходоодонд орж байгаа юм. Хоосон ходоодонд хүчтэй бодисууд орохоор цочрол өгөх нь ойлгомжтой. Нэг удаа зайлаад өглөөний ундаа уух зөв биш. Оо маш их гааны агууламж, бас их хөөсрүүлэгч бодистой гэдгийг бид мэднэ. Монголчуудын ходоодны өвчлөл, хорт хавдар ихтэй байдгийн нэг шалтгаан энэ мөн. Бидний хийсэн энэ шүдний оо хүнсний зориулалтаар хийсэн тул ходоод руу орсон ч цочроохгүй. Ийм учраас бид шинэ хичээлийн жилийн бэлтгэлд шинээр хийсэн хүүхдийн хоёр төрлийн оог оруулж байгаа юм. Боловсролын яамнаас хүүхдийн сургуулийн бэлтгэлд “Хүүхдэд зориулсан шүдний оо сойз” заавал оруулах шаардлага тавьж байгаа. Бид энэ бэлтгэл ажилд 2-7 настанд зориулсан шүдний оог зориулж гаргалаа. 
-Та бидэнд ариун цэвэр, гоо сайхны тогтсон ойлголтоос нэлээд өөр, бараг тэрслүү ч гэмээр юм ярилаа. Хүмүүс яагаад, ямар үндэслэлтэй юм бэ гэж гайхаж асуух байх. Тэгэхээр таны ярьсан энэ бүх судалгаа шинжилгээг хийсэн багт ямар хүмүүс багтсан бэ. Бид чинь шинжлэх ухаанд итгэдэг ард түмэн шүү дээ?
-Манай зөвлөх эмч нарын багт Японд докторын зэрэг хамгаалсан шүдний эмч нар мөн хүүхдийн шүдний гажиг заслаар мэргэшсэн эмч нар багтдаг. Суурь судалгаагаа би өөрөө удирдаж хийсэн. Уламжлалт анагаах ухаан талаас нь хүний гавьяат эмч П.Баатараар удирдуулсан баг хүний биед үзүүлэх сөрөг нөлөөллийг судлах талд Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран клиник туршилт хийж ажилласан. 
-Шинээр үйлдвэрлэж эхлээд байгаа хүүхдийн шүдний ооны давуу талуудыг илүү тодруулбал хэрэглэгчид яагаад сонгох ёстой вэ гэдгээ ойлгох байх?
-Хамгийн гол давуу тал нь ямар ч хоргүй экологийн цэвэр бүтээгдэхүүн. Цагаан идээнд байх цайруулах пигментүүд агуулсан нь шүдийг цайруулах, өнгөр арилгах үйлчилгээтэй болгож байгаа юм. Гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад байх хоёр төрлийн химийн бодис цайруулах үйлчилгээ үзүүлдэг. Үндсэн орц нь лимоны хүчлээс гаргаж авсан бодис байдаг. Нөгөөх нь мөнгөн уснаас гаргаж авсан химийн бодис байдаг. Гэтэл монгол уламжлалт хүнсэнд өөрөө өөрийгөө цагааруулах маш олон пигментүүд байдаг. Жишээлбэл аарц, сүү, ингэний сүү. Хар цайны өнгөр тогтсон аяганд сүү хийгээд хонуулаад үз. Маргааш нь л өнгөргүй болсон байх вий. Шүдэнд өнгөр л тогтдог гэдгийг бодоод үз, тэгээд хариулт нь олдоно. Одоо гаднынхан өглөө шүдээ угаахаа больсон. Бидэнд тийм соёл тогтоогүй байна. Тэгэхээр бид өдрийн хоолны дараа шүдээ угаадаг соёлыг тогтоож хэвшүүлцгээе гэж уриалж байна. Хүүхдийг химийн найрлагатай импортын шүдний оогоор өлөн элгэн дээрээ шүдээ угаахыг шаардах нь хорлож байна л гэсэн үг. Түүнээс гадна үйлдвэрлэл, шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн хэт их синтетик хиймэл амт, үнэр оруулагчид хошуурч, үр дүнд нь харшил, хорт хавдрын дарангуйлалд амьдрах болсон. Синтетик үнэр нь хамар нармайгаар дамжин уушгинд нэвтэрч, эмзэг эрхтнүүдийг гэмтээхээс гадна харшил үүсгэдэг. Нэн ялангуяа урагт нөлөөлөх эрсдэлтэй учир жирэмсэн ээжүүдийг 95-100 хувь органик бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг. 

-Ярилцсанд баярлалаа.


Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 19 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 22 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 22 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 23 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 23 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр