Монголын эмэгтэйчүүдийн манлайллыг ICAPP сайшаалаа



Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хурал Монгол Улсад болж байна.  Азийн 15 улсын 20 гаруй улс төрийн намын төлөөлөгч оролцсон хурлаар эмэгтэйчүүдийг чадавхжуулж, шийдвэр гаргах төвшинд оролцуулах, бүс нутагтаа нөлөөтэй болгох зорилгоор санал солилцлоо. Монгол Улс эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшин, улс төх  дэх оролцооны үзүүлэлтээр Азийн улс орнуудад тэргүүн жишиг болсныг төлөөлөгчид онцолж байлаа. “Ази, Номхон далайн бүс дэх эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон Лаосын төлөөлөгч Соуквишия Линсонпу “Лаосын Хувьсгалт нам эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог чухалчилдаг, Үндсэн хуульдаа тусгасан. Цаашид төрийн бодлогодоо тусган ажиллана. Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд анхаардаг. Хувийн хэвшлүүд ч үүнд анхаарч байгаа. Эмэгтэйчүүдийн холбооноос квотын систем нэвтрүүлсэн ч парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо хангалттай хэмжээнд хүрээгүй. Өнөөдрийн хурлаас бид арвин туршлага хуримтлуулах болно” гэв. Камбожийн төлөөлөгч Нирмита Хоу “Эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газраас тэдний дуу хоолойг бодлого, төлөвлөгөөндөө тусгах нь чухал. Онцлох чухал туршлагаа солилцож, хүртээмжтэй хөтөлбөр боловсруулахыг санал болгож байна” гэсэн юм. Хуралдааны онцлох зочдын нэг Иракийн Ардчилсан Курдистан намын Зиба Таха Шахеен “Эмэгтэйчүүдийн манлайлалд квотын системийг чухалчилж ирсэн. Курдистаны бүсийн Засгийн газрыг байгуулахдаа ардчилсан зарчим баримтлахыг бид хүсэж байна” хэмээн улс орондоо тулгамдсан асуудлыг хөндлөө. ОХУ-ын “Нэгдсэн Орос” намын төлөөлөгч Валерия Горохова “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тусгай платформ хөгжүүлж байна. Карьераа эхлүүлж буй эмэгтэйчүүдийг зоригжуулахын тулд мщнтор, цахим сургалт явуулж эхэлсэн” хэмээлээ. Монгол Улсын илтгэгч УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Бүс нутагт эмэгтэйчүүдийн оролцоог улс төрийн үйл ажиллагаанд нэмэгдүүлэхэд анхаарч байна. Өнгөрсөн арван жилд олон улсад эерэг өөрчлөлтүүд гарсан нь сайшаалтай. Жендэрийн тэгш байдлыг хангасан нь үүнд сайнаар нөлөөлсөн. Манай улсад нийгмийн оролцооны тухайд амаргүй зүйл олон бий. Гэхдээ бодит өөрчлөлтийн төлөө бид бэрхшээлийг даван туулж байна. Мэдээж, оновчтой бодлого чухал. Удахгүй Монгол Улсад орон нутгийн сонгууль болно. Одоогийн орон нутгийн квот 20 хувьтай байна. Цаашид энэ тоог нэмэх хэрэгтэй гэж боддог. Орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд өнөөдрийн хурал сайн турлага болно” гэсэн юм.

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг 2000 онд Азийн улс төрийн олон өөр үзэл баримтлалтай улс төрийн намуудын хамтын ажиллагааг сурталчлан таниулах, улс орнуудын илтгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилгоор эхлүүлсэн. Тус байгууллагын нөлөө жилээс жилд өссөөр 2018 оны байдлаар бүс нутгийн 52 орны 350 гаруй улс төрийн нам гишүүнээр элсжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр