УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарт бараалхлаа

unen
11 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарт Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.08.20) бараалхлаа.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр орныг ойртуулж, бидний харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байгааг тэмдэглээд, энэхүү түүхэн айлчлалын хүрээнд хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны чиглэл, цар хүрээг тодорхойлж буй чухал ач холбогдолтой Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал гаргасанд баяртай байгаагаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар өнгөрсөн 06 дугаар сард Монгол Улсын парламентын сонгууль амжилттай явагдсанд баяр хүргээд, Монгол, Словенийн хоёр талын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагын харилцаа үлэмж үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов. Словени Улс Ерөнхийлөгч, Үндэсний Ассамблейн дарга, Европ, гадаад хэргийн сайд болон Засгийн газрын гишүүдийн өндөр албан тушаалд эмэгтэйчүүдийн манлайллыг амжилттай хэрэгжүүлж байгааг дурдсан. Тэрбээр, Монгол Улс мөн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр улсдаа төдийгүй олон улсын түвшинд идэвхтэй, санаачилга гарган ажилладагт баяр хүргэлээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын хооронд 1993 оны 2 дугаар сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Словени Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18