Мэдэгдэл


МИАТ ТӨХК нь Олон Улсын Иргэний Агаарын Тээвэрлэгчдийн Холбооны (IATA) гишүүн бөгөөд олон улсын жишиг стандартын дагуу нислэгийн тийз борлуулалтын үйл ажиллагааг  зохион байгуулан ажилладаг.

Өнөөдрийн байдлаар гадаад, дотоодын 40 гаруй авиакомпанитай хамтран ажиллаж, мөн нислэгийн тийз борлуулах эрх бүхий 30 орчим байгууллагатай олон улсын стандартын дагуу шууд болон шууд бус борлуулалтын сувгаар дамжуулан нислэгийн тийз борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 Сүүлийн үед Австралийн холбооны  улсад оршин суудаг Монголчуудын дунд МИАТ ТӨХК-ийн нэрийг барьж нислэгийн тийз хямдаар авч өгнө хэмээн зарим хувь хүмүүс компанийн бизнесийн нэр хүндэд ноцтойгоор халдсан, хууран мэхлэх, залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах боллоо.

Иймд үйлчлүүлэгч Та бүхэн нислэгийн тийз худалдан авахдаа хувь хүнээс авахгүйгээр МИАТ ТӨХК-ийн Тийз борлуулалтын газруудад хандан компанийн албан ёсны дансанд төлбөрөө тушааж тийзээ бичүүлэх эсхүл манай албан ёсны гэрээт тийз борлуулагч агентаар дамжуулж, тус агентуудын банкны харилцах дансаар тийзийн төлбөрөө шилжүүлж, олон улсын стандартын дагуу баталгаажсан тийзээ цахим шуудан болон хэвлэмэл хэлбэрээр хүлээн авахыг анхааруулж байна.

 МИАТ ТӨХК-ийн  зүгээс компанийн нэр, хүндийг хууль бусаар ашиглаж хууран мэхлэх үйлдэл гаргасан энэхүү үйлдлийг шалгуулахаар хууль, хяналтын байгууллагад хандаж байгааг үүгээр мэдэгдэж байна. 

МИАТ ТӨХК


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 13 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 21 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр