М.Мандхай: Үндэсний гурван том хөтөлбөрийг нэгтгэснээр хөдөө аж ахуйн салбар тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ

unen
49 минутын өмнө

Мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарыг цогцоор нь хөгжүүлэх зорилго бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх зорилгоор УИХ-аас Ажлын хэсэг байгууллаа. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан захирамж гаргаж,  хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүй, удирдлагаар дэмжих, хяналт тавих, холбогдох арга хэмжээний болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөтөлбөр хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Мандхай ахалж ажиллахаар болоод байна. Үүнтэй холбогдуулан түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-Төсвийн тодотгол хэлэлцэж байгаа энэ үед томоохон  гурван хөтөлбөрийг нэгтгэж байна. Эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийг тусад нь суулгах уу. Ажлын хэсгийнхэн цаашид ямар байдлаар ажиллахаар төлөвлөөд байна вэ? 
-Юуны өмнө дээрх хөтөлбөрүүдтэй холбоотой зарим мэдээллийг өгье. Энэ оны дөрөвдүгээр сараас орон даяар хэрэгжиж эхэлсэн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 5637 шинэ хоршоо байгуулагдаж, 58000 малчин хоршооны гишүүнээр элссэнээс одоогийн байдлаар нийт 13355 малчин 442 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаад байна. Цаашид хоршооны гишүүдэд хөрөнгө оруулалтын зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгохтой холбогдуулан Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэн, нөөц санг бүрдүүлж, хоршооны гишүүн малчдад олгосон хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг төрөөс хариуцах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.  Түүнчлэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, дотоод гадаадын зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан алт” хөдөлгөөнийг эрчимжүүлэх нь ажлын хэсгийнхний бас нэгэн зорилт.   Нөгөөтэйгүүр арьс шир, ноос ноолуурын боловсруулалтын түвшин, экспортын хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой зарим тоон мэдээллийг танилцуулахад  “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хүнс, газар тарилан, мал аж ахуйн салбаруудад нийт 308.5 тэрбум төгрөгийн зээл олгосон дүн мэдээтэй байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын  тогтоолоор  нийт 19 чиглэлийн үйлдвэрлэлийн 428 нэр төрлийн тоног төхөөрөмжийг импортын барааний гаалийн албан татвараас хөнгөлөх жагсаалтыг батлан гаргасан байдаг.  Миний зүгээс энэ  жагсаалтад “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий малчид, хоршоодод шаардлагатай тоног, төхөөрөмжийг нэмж оруулахаар зарчмын зөрүүтэй саналыг гаргаад байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд үндэсний хэмжээний дээрх гурван хөдөлгөөний хэрэгжилт, үр нөлөө, уялдаа холбоог эрчимжүүлснээр цаашид нэмүү өртгийн сүлжээг цогцоор нь тодорхойлохоос гадна эдийн засгийг төрөлжүүлэх оновчтой шийдэл болно гэж бид үзэж байгаа юм.
-“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг хэрэгжүүлэхэд нийтдээ 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгохоор  төсөвлөсөн. Одоогоор 442 тэрбум төгрөгийн  зээл гарсан гэдгийг та сая хэллээ. Тэгэхээр цаашид энэ хөдөлгөөнд зориулж төсөв нэмэгдүүлэх шаардлага үүсэх юм байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-“Шинэ хоршоо хөдөлгөөн" нь таван жилийн хугацаанд хэрэгжих таван их наядын хөтөлбөр л дөө. Тэгэхээр нэг жилд нэг их наядын төсөвт өртөг бүхий хөтөлбөр гэж ойлгож болно. Одоогийн байдлаар  400 гаруй тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг малчдад олгоод байна. Цаашид  энэ  төрлийн хөнгөлөлттэй зээл үргэлжлээд явах бүрэн боломжтой. ХХААХҮ-ийн сайдын зүгээс саяхан  Ерөнхийлөгчид хандаж албан бичиг хүргүүлсэн. Ингэхдээ  дээрх хөтөлбөрийн хүрээнд олгох нийт зээлийн дүнг нэмэгдүүлэхэд хоршооны гишүүн, малчны зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээнд холбогдох өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг уламжилсан байсан. Тиймээс салбар яамны болон сайдын зүгээс “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлээд явах хүсэлтэй байгаа юм билээ. Мэдээж энэ хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэх, санхүүжилтийн хувьд аливаа саатал гарахгүй байхад манай ажлын хэсгийн  зүгээс ч мөн анхаарч ажиллах болно. Тиймээс энэ хөтөлбөр цаашид тогтвортой үргэлжилнэ гэдгийг хэлье. 
-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Ажлын хэсэгтэй болсны ач холбогдлыг бид хэрхэн харах ёстой вэ, үр дүнг нь та бүхэн хэрхэн төсөөлж байна вэ? 
-“Хүнсний хувьсгал” үндэсний  хөтөлбөрийн хүрээнд газар тариаланд илүү төвлөрч багагүй ажлыг хийхээр төлөвлөсөн. Ингэхдээ бүр хөрснөөс нь эхлээд үржил шимийг нь хэрхэн сайжруулах, ямар сортын үр тариаг тариалах, хаанаас хамгийн сайн чанартайг нь оруулж ирж нутагшуулах вэ гэх зэргээр эх орны хөрсөнд ургасан бүтээгдэхүүнийг экспортод гаргах хүртэл ажлаа төлөвлөсөн.  “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хувьд  хөдөө аж ахуйн салбарыг цогцоор  хөгжүүлэх том бодлого шүү дээ.  Хөдөө аж ахуйн салбарын хувьд бид өмнө нь нэмүү өртгийн сүлжээний нэг л дамжлагыг санхүүжүүлдэг байсан. Жишээлбэл, сүү, арьс шир, ноос ноолуурын урамшуулал гэх мэтээр салгаж авч үзсээр ирлээ шүү дээ. Гэтэл ингэж зөвхөн нэг дамжлагыг сайжруулж, дэмжсэнээр цогцоор хөгжиж чадсан уу гэвэл учир дутагдалтай. Тийм учраас ч дээрх томоохон гурван хөтөлбөрийг нэгтгэн, Ажлын хэсэг байгуулж байгаа нь хөдөө аж ахуйн салбарыг цогцоор харж, хөгжүүлэх  нөхцөлийг бүрдүүлэх юм. Үүний хамгийн анхны дамжлага буюу аливаа түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт буюу суурь нь “Шинэ хоршоо хөдөлгөөн" байна гэж харж байгаа. Хамгийн гол нь малчдаа чадавхжуулж, тэдниг амьдралын баталгаатай болгох, үүний тулд мэдлэг мэдээлэлжүүлэх, санхүүгээ зөв удирдаж, менежмент хийдэг болгох, чадавхжуулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах,  хоршооны зохистой загварыг гаргах зэргээр Ажлын хэсэг олон талаар ажиллаад явна.  Төр зөвхөн зээл өгөөд орхих биш зэрэгцээд цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой. Гурван хөтөлбөрийг нэгтгэж, интеграц болгон ажиллаж чадсанаараа хөдөө аж ахуйн салбар тогтвортой хөгжих суурь болно гэж харж байна. 

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24610/ 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 20 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 23 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 23 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 23 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 23 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр