Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид ирэх сард тодорно


Ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртэл энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Үүний дагуу орон нутгийн хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-ноос эхэлж есдүгээр сарын 2-ныг дуустал үргэлжлэх товтой. Үүний дагуу нэр дэвшүүлэх ажиллагаа  үргэлжилж байгаа юм. Хуулийн дагуу сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Ингэснээр  нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарснаар  есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр  орон нутгийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор  эхлэх юм. Нэр дэвшигчдийн хувьд  баримт бичгээ есдүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх хуулийн заалттай. Ийнхүү орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил ид явагдаж эхэлсэн бөгөөд холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргэх, сургалт явуулах ажил өрнөж байна. Тодруулбал, оснгуулийн хороод болон улс төрийн намуудад арга зүйн сургалтыг зохион байгуулж эхэллээ. Сонгуулийн ерөнхий хорооноос байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүнд сонгуулийн хууль тогтоомж, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаарх арга зүйн сургалтыг орон нутагт энэ сарын 26-наас томилолтоор, цахим сургалтыг 27-ноос хуваарийн дагуу зохион байгуулж байна. Цахим сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Хуулийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Наранбат нар удирдан Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн сонгуулийн хорооы гишүүд оролцож сонгуулийн зохион байгуулалт болон нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой арга зүйн зөвлөмж, мэдээллийг авсан бол дарааллын дагуу Өвөрхангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон аймгийн сонгуулийн хороод  цахим сургалтад оролцлоо. Харин  нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой улс төрийн намуудад хууль тогтоомжийн зохицуулалт, сонгуулийн мэдээллийн цахим сан- www.e-election.mn системийг ашиглах талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газар, Мэдээллийн технологийн төвөөс наймдугаар сарын 24-өөс хуваарийн дагуу цахим сургалтыг зохион байгуулж байна. 

Үүнээс өмнө Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны гишүүдэд мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх сургалтын СЕХ-ноос өмнө зохион байгууллаа. Тодруулбал,  Аймаг, нийслэл, сум, дүүргийн  ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, гишүүдэд мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх сургалт энэ сарын 22, 23-ны өдөр боллоо. Сургалтад нийслэл, 21 аймгийн сонгуулийн хорооны дарга, гишүүд оролцож сонгуулийн хууль тогтоомж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт, сонгогдогч, сонгогчийн эрхийг хангах, ил тод нээлттэй ажиллах талаар мэдээлэл, арга зүйн зөвлөмж авсан юм. Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан-www.e-election.mn цахим системээр сонгуулийн хороодын ажилтнууд, сонгуульд оролцогчдын бүртгэл хийх болон мэдээллийн цахим сан үүсгэх, сонгогчдыг мэдээллээр хангах талаар арга зүйн зөвлөмжийг “Интерактив” ХХК-ийн Нэвтрүүлэлтийн албаны дарга Э.Ундрал өгөв. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн зохицуулалт, холбогдох хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт,  сонгуулийн байгууллагын эрх үүрэг, нам эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, бүртгэх эсэх шийдвэр гаргах зэрэг мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчид өгч, оролцогчдын асуултад хариулсан юм. Түүнчлэн  санал авах байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгох эрхийг хангахаар бэлтгэх, тэдэнтэй харилцах арга зүйн талаар “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-ны тэргүүн Б.Чулуундолгор зөвлөмж, мэдээллийг өгсөн байна. Түүнчлэн нэр дэвшигчээс ХОМ /хөрөнгө орлогын мэдүүлэг/ гаргуулах талаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, ахлах комиссар Ц.Баасандэлгэр зааварчилгаа өгч, Хүний эрхийн үндэсний комиссын албаны дарга С.Тунгалагтамир УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар хийсэн  мониторингийн дүнг танилцуулсан байна. Сонгогчдыг мэдээллээр хангах, нээлттэй ил тод ажиллах талаар “Сонгогчдын боловсрол төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Оюунтуяа арга зүйн зөвлөмж өгчээ.  Энэхүү сургалтад оролцсон аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын 53 албан хаагч  өөрсдийн зүгээс зарим санал хүсэлтийг  гаргасан. Тухайлбал, байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороодын гишүүдийг гадаад улсуудын сонгуулиас туршлага судлах боломжоор хангах санал гаргасан юм. Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороодын гишүүд болон мэдээллийн технологийн багийн гишүүд, даамлуудад зориулсан сургалт энэ сарын 26-наас орон нутагт болон цахим хэлбэрээр үргэлжилж байна.

Сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрийн мэдээлэл, оршин суугаа хаягийг мэдэх боломжтой
Аймаг, нийслэл, сум, дүүргийн  ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ оны долдугаар сарын 13-ны өдрөөс байгууллагын цахим хуудаст байршуулсан юм.  Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчийн танилцах мэдээлэл ижил. Өөрөөр хэлбэл, сонгогч эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй эсхүл буруу бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах хуулийн зохицуулалттай. Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сонгогч цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжтой болсон. Энэ зохицуулалт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд тусгагдаагүй учраас сонгогч цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтаас зөвхөн өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжтой эсэн үг. Мэдээлэл нь зөрүүтэй бол өөрийн оршин суугаа газрынхаа улсын бүртгэлийн хэлтэст хандах  шаардлагатайг  Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэг хэллээ. Тэрбээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт, иргэний шилжилт хөдөлгөөний талаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтын холбогдох мэдээлэлтэй  2024 оны зургадугаар сарын 29-ний өдрийн байдлаар 136.063 иргэн танилцсан ба мэдээлэл зөв гэсэн 128.548, мэдээлэл зөрүүтэй 7517, шийдвэрлэсэн 1286 байна. Нийт гомдлын 6179 буюу 82 хувийг өөрийн хаягт оршин сууж байгаа иргэний тоо зөрүүтэй буюу тухайн иргэний хаяг дээр танихгүй иргэн бүртгэлтэй байна гэсэн гомдол эзэлж байсан. Энэ гомдлыг шалгаж үзэхэд ихэвчлэн тухайн эд хөрөнгийн өмнөх эзэмшигч иргэн бүртгэлтэй байгаад байна. Тэгэхээр үл хөдлөх эд хөрөнгөө /байр, хашаа байшин зэрэг/ худалдан борлуулсан иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэхгүй хуучин хаяг дээрээ байгаад байгаа юм. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийг 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрын үл хөдлөх эд хөрөнгийн болон газар өмчлөх эрх нь дуусгавар болсон боловч иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн бүртгэлд өөрчлөлт ороогүй бол холбогдох иргэний хүсэлтийг үндэслэн гаргасан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр иргэний байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийг түдгэлзүүлж болно” гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Үүний дагуу өмчлөгч иргэн тухайн нэгжийн хяналтын улсын байцаагчид хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Уг зөрчлийг шийдвэрлэхэд Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэн ажиллах тул тодорхой хугацаа шаардлагатай гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн нөгөө талаар өмчлөгч иргэн өөрөө хүсэлт гаргаад ах, дүү хамаатан садныгаа ялангуяа хүүхэд сургууль, цэцэрлэгт бүртгүүлэх нэрээр тухайн иргэнийг албан ёсоор бүртгүүлсэн атлаа түүнийгээ мартсан байна гэх асуудал ч бас цөөнгүй гарсан гэдгийг хэлмээр байна. Иймд мэдээллийг зөв шалгаж гомдол гаргах нь зүйтэй” гэдгийг хэллээ. Түүнчлэн  хаягийн бүртгэлтэй холбоотой зөрчлийн  талаар  “Ихэвчлэн оршин суугаа хаяг дээр өөр иргэн бүртгэлтэй байна гэсэн гомдол байсан. Иргэд шилжилт хөдөлгөөний бүртгэлийн дүрэм, журмыг сайн мэдэхгүй байгаагаас бүртгэлээ хийлгэхгүй байх шиг байна. Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу иргэн шилжин суурьшихдаа холбогдох эх нотлох баримт бичгийг бүрдүүлж, оршин суух газрынхаа улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ гэсэн хуулийн заалт байдаг. Иргэн өөрийн биеэр оршин суух газрынхаа улсын бүртгэгчид хандан шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia/-ээр дамжуулан бүртгэлээ хийлгэх боломжтой. Иргэний өргөдөл, гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг баримтлан шийдвэрлэж ажиллана. Гомдол гаргасан сонгогчийн мэдээллийг архивын эх нотлох баримт бичгийг үндэслэн тухай бүр шийдвэрлэх боломжтой бол шийдвэрлээд иргэнд хариу мэдэгдэнэ. Харин мэдээллийг нягтлан шалгах, тодруулах шаардлагатай бол тодорхой хэмжээний хугацаа шаардана” гэлээ. Түүний мэдээлснээр   цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалттай сонгуулийн санал авах өдрийг дуустал танилцаж, өөрийн мэдээллээс гадна санал өгөх байрныхаа хаягийг харах боломжтой. Харин гомдол гаргах хугацаа хуульд заасны дагуу сонгуулийн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө гэдгийг анхаарах хэрэгтэй. Анхааруулж хэлэхэд, дээр дурдсанчлан хуульд заасан 14 хоногийн хугацаа дууссан гээд асуудлыг шийдвэрлэхгүй гэсэн үг биш бөгөөд сонгуулийн дараа иргэний журмаар харьяалах улсын бүртгэлийн хэлтэст хандаж асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн боломжтой ажээ. Нэмэлт мэдээлэл хүргэхэд,  орон нутгийн сонгуульд 2024 оны  долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 2.246.511 сонгогч бүртгэгдсэн байна. Энэ тоо сонгуулийн санал авах өдрийг хүртэл өөрчлөгдөнө. Учир нь  санал авах өдөр хүртэл  нас барсан иргэн хасагдана, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол нэмэгдэж орно, мөн төрийн байгууллагын мэдээллийн дагуу нэмэлт тэмдэглэгээ хийгдэх зэргээс шалтгаалан дээрх тоо өөрчлөгдөх юм байна.

 Х.Мандал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24611/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр