УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ҮСХ-нд ажиллалаа


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн П.Батчимэг, холбогдох албаны хүмүүсийн  төлөөлөл Үндэсний Статистикийн Хорооны  /ҮСХ/ үйл ажиллагаатай танилцлаа.   Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Аль ч түвшинд шийдвэр гаргахад статистикийн байгууллагын үүрэг, оролцоо өндөр түвшинд байдаг. Статистик судалгаа, тоон мэдээлэлгүйгээр шийдвэр гаргана гэдэг нь харанхуйд нүдээ боогоод алхаж байгаатай ялгаагүй. Тиймээс төр бүх түвшинд шийдвэр гаргахдаа статистик судалгаа, мэдээллийг хэрхэн ашиглах нь чухал. Статистикийн байгууллагыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд анхаарч ажиллана. Тэр дундаа судалгаа, тоон мэдээллийг шийдвэр гаргах түвшинд өргөн хүрээнд ашигладаг байх чиглэлд дэмжиж ажиллана”  хэмээн онцолсон юм.  Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа статистикийн байгууллагын үйл ажиллагаа болон стратеги төлөвлөгөө, хууль эрх зүйн орчин, шинээр хэрэгжүүлж буй онцлох ажлууд, салбарын боломж, сорилтын талаар танилцуулсан юм. Тухайлбал ҮСХ-оос “Төрийн нэгдсэн мэдээллийн сангийн хөгжүүлэлт, удирдлага” төслийг 2022 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Төрийн нэгдсэн өгөгдлийн сан”, “Төрийн мета өгөгдлийн нэгдсэн сан” систем хөгжүүлж байгааг онцоллоо.  Мөн салбарт Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ISO 27001:2022) олон улсын стандарт нэвтрүүлэх хүрээнд үндэсний итгэмжлэгдсэн баталгаажуулалтын гэрчилгээг хүлээн авсан. Тус тогтолцоог нэвтрүүлснээр мэдээллийн нууцлал, хяналт, хүртээмж, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангахаас гадна Төрийн нэгдсэн мэдээллийн сан бий болгох боломж бүрдэж буйг тодотгосон юм. Харин салбарт сорилт болж буй асуудлуудын хувьд анхдагч мэдээллийн чанарыг сайжруулахаас гадна хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн нэгжүүдийн ажиллах орчин дэд бүтцэд анхаарах шаардлагатай байгааг дурдлаа.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18