МАН-ын удирдлагууд орон нутагт ажиллаж байна


МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй албаныхан зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар болон баруун аймагт ажиллаж байна. Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Нарийн бичгийн дарга Н.Энхбаатарын хамт зүүн аймгуудын орон нутгийн намын байгууллагын сонгуулийн бэлтгэл хангах уулзалт, сургалтын хүрээнд Сүхбаатар, Дорнод аймагт ажилласан бол МАН-ын Нарийн бичгийн  дарга Ц.Чулуунзагд Технологи, цахим шилжилтийн хэлтсийн дарга Н.Жавхлангийн хамтаар баруун  аймгуудад ажиллаж байгаа юм. Уулзалт, сургалтын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг анхан шатны намын хороодод хангахад дэмжлэг үзүүлэх, орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, нэр дэвшигчдэд зөвлөгөө, сургалт өгч ажиллаж байна. Уулзалт сургалтын үйл ажиллагаанд МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Ц.Чулуунзагд нараас гадна  тухайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд оролцож байна. Зүүн бүсэд болсон сургалтын  үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баталгаажсан 126 гишүүнтэй парлемент хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байгаа нь үндэсний эрх ашиг, улс орныхоо хөгжлийн төлөөх шийдвэр байсан гэдгийг намын гишүүдэд тодорхой тайлбарлаж, мэдээлэл өглөө.  Уулзалтад оролцогчдын зүгээс "Шинэ хоршоо" хөдөлгөөн цаашид үргэлжлэх эсэх, эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудал, төрийн албаны тогтвортой байдал, цаашид Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг сэдвээр асуулт асууж, санал хэллээ. Уулзалт сургалтад Сүхбаатар аймгийн МАН-ын хороо, сумдын намын хорооны сонгуульт ажилтнууд, аймаг, сумдын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид оролцож мэдээлэл, зөвлөгөө авлаа. Сургалтыг МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Адилбиш, хуульч Б.Мөнхзаяа нар удирдан явуулж байна. Сургалтын үеэр нэр дэвшигчдэд хамтарсан Засгийн газрын бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлого Сүхбаатар аймагт хэрхэн хэрэгжих тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллалаа. Уулзалт, сургалтын хүрээнд МАН-ын Нарийн бичгийн дарга  Н.Энхбаатар Дорнодын намын хорооны дэргэдэх ТББ-уудын удирдлагатай уулзсан юм.  Тус уулзалтаар намын үйл ажиллагаа, ТББ-уудад тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй санал солилцов. Мөн ТББ-уудаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй тэргүүлэгч нарт зөвлөгөө өгөх, намын дэргэдэх байгууллагын оролцоог нэмэгдүүлэх талаар мэдээлэл өглөө.  Тус уулзалтад МАН-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Адилбиш, СДМЭХ-ны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Б.Жавзандорж, СДМОХ-ны ЕНБД Н.Лхагвабаяр нар оролцож ТББ-уудаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төлөвлөгөөний талаар салбар холбоодын дарга, тэргүүлэгч нарт мэдээлэл өглөө. Харин   МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд,   Технологи, цахим шилжилтийн хэлтсийн дарга Н.Жавхлангийн  хамт баруун бүсэд ажиллаж байна. Тодруулбал, энэ сарын 5-нд   Завхан аймгийн Улиастай хотод ажиллаж Орон нутгийн намын байгууллагын сонгуулийн бэлтгэл хангах уулзалт, сургалтад оролцлоо. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 20 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 20 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 21 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 21 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 22 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 22 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 22 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 22 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 22 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 22 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 22 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 22 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 22 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 23 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 23 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 23 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 23 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө