Залуучууд, эмэгтэйчүүд чуулж, ахмадууд асуудлаа хэлэлцлээ


Бага хурлын V хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Нарийн бичгийн дарга нарыг сонгосон. Үүний дагуу намын дэргэдэх байгууллагуудын удирдлагыг шинэчлэх ажил ид  өрнөж байна.

УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд Монгол Улс анх удаа 126 гишүүний бүрэлдэхүүнтэй  парламенттай болж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.  2024 оны ээлжит сонгуульд МАН олонхын санал авч, ялалт байгуулсан ч улс орны цаашдын хөгжил, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах үүднээс АН, ХҮН намыг засагт урьж, хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Улмаар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэртэй гэрээг хэрэгжүүлэн ажиллахаар болоод буй. Сонгуулийн дүнд бүрдсэн  төр, засгийн үйл ажиллагаа ийнхүү жигдрээд  байгаа бол МАН-ын дотоод дахь бүтэц, зохион байгуулалтын ажил ид үргэлжилж байна.  Тодруулбал, МАН-ын  Бага хурлын V хуралдааныг өнгөрсөн долдугаар сард зохион байгуулсан. Энэ үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ковид цар тахлын хүнд цаг хугацааны дараа дэлхийн олон оронд болж буй улс төрийн сонгуульд эрх баригч хүчин ялсан анхны тохиолдол нь МАН-ын ээлжит сонгуулийн ялалт болж байгааг онцолсон юм. Улмаар  Бага хурлын V хуралдаанаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сүүлийн найман жил тасралтгүй ажиллаж, шат шатны гурван удаагийн сонгуульд намын сонгуулийн төв штабыг удирдан ажиллаж байсан Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар сонгогдсон учраас шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгосон юм. Энэ албан тушаалд өмнө нь МАН-ын даргын зүгээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарыг нэр дэвшүүлж, Бага  хурлын  гишүүдийн олонхын саналаар баталсан билээ.  Мөн Бага хурлын V хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Нарийн бичгийн дарга нарыг сонгосон.  Тодруулбал, өмнө нь намын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Ариунзаяа, О.Батнайрамдал нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул тэдний оронд Д.Сумъяабазар, Х.Алтай нарыг сонгосон бол  УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон гишүүн Л.Мөнхбаатар, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарыг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон юм.  Ийнхүү МАН-ын удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсны  дагуу намын дэргэдэх байгууллагын удирдлагыг шинэчлэх ажил ид  өрнөж байна. Тодруулбал, МАН-ын дэргэхэд СДМЗХ-ны ээлжит VII Их хурлыг зохион байгуулж,  Ерөнхийлөгчөөр МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагвыг сонгосон бол МАН-ын дэргэдэх Ахмадын холбоо ч мөн ээлжит VIII  Их хурлаа зохион байгууллаа.  Ингэснээр  Социал демократ Ахмадын холбооны  тэргүүнээр ажиллаж байсан Н.Энхболд ажлаа хүлээлгэн өгч,  тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Гомбо шинэ тэргүүнээр сонгогдон, ажлаа хүлээж авлаа. Түүнчлэн СДМЭХ, СДМОХ-ны ээлжит хурлыг тун удахгүй зохион байгуулж,  дотоод бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэхээр бэлтгэж байна.  Улмаар МАН удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг мөн зохион байгуулахаар зэхэж байгаа юм. Энэ үеэр  МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид цугларах бөгөөд тэдэнд намын удирдлагуудын зүгээс 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүн, хамтарсан Засгийн газар байгуулагдах үндсэн шалтгаан, улс орны өнөөдрийн нөхцөл байдал, эдийн засаг, цаашид Засгийн газар 14 чиглэлд томоохон төслүүдийг хэрэгжүүлэн ажиллах тухай болон орон нутгийн сонгуульд бэлтгэл хангаж, өндөр үр дүнтэйгээр оролцох талаарх мэдээ мэдээллийг хуваалцана.  Ийнхүү МАН-ын дэргэдэх байгууллагуудын үйл ажиллагаа эрчимжиж байна. 


 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/ 



0
angry
1
care
0
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 15 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 16 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 16 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 16 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 17 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 17 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө