​ Дэлхийн цэвэрлэгээний өдөр “Make room for life” уриатайгаар болж, 3000 гаруй залуу оролцлоо



World CleanUP Day буюу Дэлхийн цэвэрлэгээний өдрийг “Make room for life” уриатайгаар Монголд өнгөрсөн бямба гарагт зохион байгуулжээ. Энэ өдөр  дэлхийн 190 гаруй орны залуучууд эх дэлхийгээ, гол мөрнөө, эх орноо цэвэрлэхээр сая саяараа нэгддэг байна. Тэгвэл манай улсад сүүлийн 4 жилийн хугацаанд маш олон залуу энэ хөдөлгөөнд идэвхтэй нэгдсээр байгаа юм.  Энэ жилийн цэвэрлэгээний өдөрлөгт  3000 гаруй залуу нэгдэж дараах байршлуудаар цэвэрлэгээ хийлээ. Үүнд: 
-Төв цэнгэлдэх хүрээлэнгээс эхлэн Туул голын гүүр, түүнээс зүүн тийш Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл.
-Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Туул голын гүүрээр дамжин Зайсан толгойн эргэн тойронд.
-Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Дунд голын замыг дагаад Эрчим хүчний яамны байр хүртэл.
-Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Энхтайваны гүүрийг давж Баруун дөрвөн зам хүртэл цэвэрлэгээ хийсэн байна. 
Энэ үеэр CleanUP төслийг санаачлагч Н.Булгантамир онцлохдоо “Энэ бол хандлагын болон нөлөөллийн төсөл юм. CleanUP нь нэг удаагийн арга хэмжээ гэхээс илүүтэйгээр нөлөөллийн арга хэмжээ, залуучуудын нэгдэх арга хэмжээ болж жилээс жил өргөжин тэлж байна. Жил бүр нэг өдөр цэвэрлэх бус өдөр бүр цэвэрхэн байхыг 3000 гаруй залуу уриаллаа” гэв.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18