Төв аймаг, Мөнгөнморьт сумын харьяат иргэн Н нь дөрвөн хүний хамт самар түүж яваад энэ сарын 22-ны өдрийн 18:00 цагийн орчим сураггүй болжээ.
Тус аймгийн Мөнгөнморьт сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс, орон нутгийн иргэд иргэн Н /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газраас “Чигчрээний даваа” гэдэг газар хүртэл найман км замыг мориор болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс Төв аймгийн Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүч нэмэн эрэн хайж байгаа аж.
Э.Сонор
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна