Нэг хүнд ногдох ДНБ гурав дахин нэмэгдэх боломжийг бүрдүүлжээ


МАН-ын удирдах ажилтнууд өнгөрсөн хугацааны алдаа оноо, амжилт бүтээл, цаашдын зорилго зорилтынхоо талаар зөвлөлдөв 

Зөвлөгөөнийг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ард түмний ялалт-Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавьж, 2024 оны УИХ-ын сонгуулийг  анх удаа бүсчилсэн тойрог бүхий холимог тогтолцоогоор зохион байгуулж, нийгмийн олон талын төлөөлөл бүхий таван намын оролцоотой 126 гишүүнтэй шинэ парламент бүрдэж, даргаар нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан сонгогдсон гэдгийг онцлохын зэрэгцээ  хамтарсан Засгийн газар байгуулсан учир шалтгаан, улс орныг бүсчилэн хөгжүүлэхээр санаачлан хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Үүний дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ үеийн парламент: Гурван төгөлдөршил” сэдэвт илтгэл тавив.  УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын 126 гишүүний 81 нь анх удаа сонгогдсон. Мөн нийт гишүүний 32 нь эмэгтэй байгаа нь жендэрийн эрх тэгш байдлыг хангасан үзүүлэлтээрээ Ази, Номхон далайн бүс нутагт тэргүүлж буй. Эдгээр нь ардчилсан засаглалтай парламентыг улам бүр баталгаажуулж буй бодитой үр дүн гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгов. Мөн МАН 2016 онд Засгийн эрхийг авснаас хойш Монгол Улсын ДНБ, нэг хүнд ногдох ДНБ дариу гурав дахин нэмэгдэх боломжийг бий болгож чадсан гэдгийг онцоллоо. Тэрбээр “1992 оны ардчилсан Үндсэн хуулиараа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх зорилт тавьсан мөртлөө өнөөдөр Монгол Улсад хэрэгжүүлж буй хуулиуд хүний эрхийн зөрчилтэй байна. 2021 оны судалгаагаар хүний эрхийн зөрчилтэй 800 гаруй заалт байснаас Г.Занданшатар даргын ахалж байсан парламент өнгөрсөн хугацаанд үүнийг 50 хувиар бууруулж чадсан. Монгол Улсын бүх хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид цаашид үүнийг үргэлжлүүлэх ёстой” гэлээ.

УИХ-ын даргын захирамжаар хүний эрх, хууль зүй, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагаа, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, төрийн байгуулалт, байгаль орчин хөдөө аж ахуй, дэд бүтэц барилга хот байгуулалтын  чиглэлийн хүрээнд нийт 54 ажлын хэсгийг байгуулжээ. Эдгээрийн 19 нь хариуцсан салбарынхаа хуулийн төсөл, нэмэлт өөрчлөлтөө боловсруулж, 2024 оны намрын чуулганаар, үлдсэн нь 2025 оны хаврын чуулганаар төслөө өргөн барьж хэлэлцүүлэн батлуулах үүрэг хүлээжээ. Ингэхдээ тухайн ажлын хэсгийнхэн удирдлага, менежментийг нь хийх замаар Засгийн газар болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж, төслөө боловсруулах аж. Ингэж парламентын гишүүд үндсэн чиг үүргээ гүйцэтгэж, эрх зүйн орчныг сайжруулж, энэ нь ард иргэдэд ээлтэй, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох Үндсэн хуулийнхаа зорилтыг хангах стратегийг боловсруулж ажиллаж буйгаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

 

Х.Нямбаатар: Хотын асуудлыг шийдэхийн тулд улсын төсвөөс гадна олон эх үүсвэр бий болгоно

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэл ба өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьж, хотын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, “20 минутын хот” зэрэг томоохон төсөл хөтөлбөрийн талаар танилцуулсан юм. Тэрбээр “Улаанбаатар хот жилд дунджаар 15-16 км авто замыг асфальтаар хучдаг байсан бол энэ удаад гурван сарын хугацаанд 165 км автозам хучих төлөвлөгөөтэй ажилдаа орсон учраас автомашины түгжрэл бий болж, улмаар иргэд, олон нийтийн дунд бухимдал үүсэж байх шиг байна. Гэхдээ бид автозамын засвар шинэчлэлтийн ажлыг ингэж  хийснээр ойрын арван жилийн хугацаанд нэгдүгээр түвшний замын асуудлыг дахиж сөхөхгүй байх боломж бүрдэнэ. Харин дараагийн жилүүдэд тойрог, хурдны замынхаа асуудалд анхаарал хандуулахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд улсын төсөв харж суух бус төр хувийн хэвшлийн түншлэл болон бусад санхүүгийн эх үүсвэрийг ашиглаж шийдвэрлэнэ. Бид төсвөө баталсны дараа маш том бүтээн байгуулалт буюу  33 км, зургаан эгнээ, олон огтлолцолтой хурдны зам барих тендер зарлахаар төлөвлөж байгаа” гэсэн мэдээллийг өглөө. Түүнчлэн орон нутгийн сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж ахуй нэгжүүдээ дэмжсэн орлоготой,  хүртээмжтэй, ногоон байгууламжтай хотыг бий болгох зорилго, агуулгын хүрээнд боловсруулсан гэдгээ тодотгов.

 

МАН-ын хороод мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын бодлого чиглэлтэй уялдуулжээ

 

Орон нутгийн МАН-ын хороодын дарга, удирдлагууд тооцоо судалгаанд үндэслэж,  Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахын зэрэгцээ мөрийн хөтөлбөрөө Засгийн газар болон Улаанбаатар хотын бодлого чиглэлтэй уялдуулан боловсруулжээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга Б.Сүхбаатар “Бид сонгуульд нэр дэвших багаа тодорхой тооцоо судалгаа, шалгуур үзүүлэлтийн хүрээнд ахмад, дунд, залуу үеийн салбар бүрийн төлөөллөөр бүрдүүлсэн. Нэр дэвшигчдийн 60 гаруй хувийг анх удаа сонгуульд нэр дэвшиж буй хүмүүс, 20 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. Манай аймгийн хувьд шилжин суурьших асуудал газар авч, хүн ам цөөрч байна. Тухайлбал, 2021 онд 1000 гаруй хүн шилжсэн. Мөн өрсөлдөх чадвар муутай байгаа.  Тиймээс бид сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийг үүний эсрэг чиглүүлж, Засгийн газрын болон намынхаа бодлого чиглэлтэй уялдуулж боловсруулсан. Говь-Алтай аймаг баруун бүсийн хэмжээнд барьж буй аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, боомтын сэргэлтийн чиглэлээр хөгжих бүрэн боломжтой” гэсэн юм.  

 

“Цахим нам 3.0” системийг нэвтрүүлнэ

 

Удирдах ажилтнуудын тус зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАН-ын шинэчлэл: Agenda-2.0” сэдэвт илтгэл тавьж, намын шинэчлэлд эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо, манлайлал маш чухал гэдгийг онцолсон бол МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд “Сонгуулийн коммуникаци” сэдвээр сургалт орж, “Цахим нам 3.0” системийг нэвтрүүлэх зорилттой ажиллаж буйгаа дуулгалаа. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд “Цахим нам 2.0” системээ гишүүддээ танилцуулж хэрэглээнд бүрэн нэвтрүүлсэн. Энэ нь намын аливаа үйл ажиллагаанд орон зай, цаг хугацааг үл харгалзан гишүүн бүр бүртгүүлэх, оролцох, санал хүсэлтээ илэрхийлэх, идэвх оролцоогоо үнэлүүлэх боломжийг нээсэн юм. МАН харилцаа холбоо, мэдээлэл, техник технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилт дэвшүүлэн, гишүүн бүртээ хүрч ажиллаж байна” гэв.  

Энэхүү зөвлөгөөнд мөн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, МАН-ын Хяналтын хорооны дарга  Б.Баярбаатар, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва болон УИХ,  Засгийн газрын гишүүд, МАН-ын удирдах албан тушаалтан зэрэг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын анхан шатны байгууллагаас 1300 гаруй төлөөлөгч оролцов.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 15 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 15 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 15 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 15 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 16 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 16 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 17 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 17 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 17 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 17 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 17 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 17 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 17 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 18 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 18 цагийн өмнө