Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа


Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.4 сая орчим тонн хог хаягдал цуглардаг. Үүний 20-30 хувийг барилгын хог эзэлдэг. Нийслэл хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ өсөхийн хэрээр хог хаягдлын хэмжээ жил бүр ихсэж, хөрс, ус, агаарын бохирдол үүсэхэд нөлөөлж, улмаар иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс Монгол Улс барилгын хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтыг барьж, төлөвлөсөн хугацаандаа буюу өнөөдөр ашиглалтад орууллаа.

Уг үйлдвэрийн байгууламж нь эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфиллын байгууламж, барилгын хог бутлан ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрдсэн. Тодруулбал, ландфиллын байгууламж нь эрүүл ахуйн шаардлага хангасан байгаль орчинд сөрөг нөлөөгүй 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадалтай бол барилга нураалтын хог хаягдал дахин боловсруулах хүчин чадал өдөрт 100 тонн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлогын баримт бичигт “Байгальд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг аймаг, нийслэлд бүсчлэн байгуулах, хог хаягдлын төвлөрсөн эко байгууламжтай болно” гэж тусгагдсан байдаг. Эдгээр зорилт болон нийслэл хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ өсөхийн хэрээр хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан, асуудлыг шийдэхийн тулд Морингийн давааны хог дахин боловсруулах үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүдийн ачааллыг багасгах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хуучин хогийн цэгүүдийг хаах, нөхөн сэргээх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дахин боловсруулах боломжтой боллоо. “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ажилласан Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамт олон болон төсөл хэрэгжүүлэх нэгж, төслийн зөвлөх, гүйцэтгэгч компаниудад нийслэлийн иргэдийн өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээв.

Түүнчлэн төслийн хүрээнд хогийн цэгийн болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг нийт 29 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгсэл шинээр нийлүүлээд байна. Морингийн давааны хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг НЗДТГ-ын захиалгаар “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилт болон Европын холбооны буцалтгүй тусламжаар барьж байгуулсан юм.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Ханнес А.Такач “Европын сэргээн босголт хөгжлийн банк, Европын холбоо болон Өмнөд Солонгос улс, Япон улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр бүтээн байгуулсан энэхүү дэд бүтцийн төслийн үр дүнд Улаанбаатар хотод амьдарч буй 1.7 сая гаруй иргэнд байгаль орчин, эрүүл ахуйн олон үр өгөөжийг авч ирнэ. Монгол Улсын үндэсний болон Европын холбооны байгаль орчны удирдамжийн дагуу баригдсан энэхүү байгууламж нь хотын хатуу хог хаягдлыг 10 жилийн турш байгаль орчин, эрүүл ахуйд аюул учруулахгүйгээр газарт булах боломжийг бүрдүүлж байна“ гэв. 

Мөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Өнөөдөр бид Улаанбаатар хотод олон талын ач холбогдолтой шинэ байгууламжийн нээлтийг хийж байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ байгууламж болон түүнийг дагасан дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон нь хотын хог хаягдлын менежментийн чадавх, дэд бүтцийн хувьд томоохон алхам боллоо. Ингэснээр Улаанбаатар хотын иргэд хог хаягдлыг илүү үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар боловсруулах байгууламжтай болж байна” хэмээн онцоллоо.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 16 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 16 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 16 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 17 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 17 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө