Д.Амарбаясгалан: Нийгэмд үүссэн авлига хүнд суртал, тэгш бус байдлыг хална


Монгол Улсын парламентын түүхэн дэх нэн шинэ үеийн улс төр хөшгөө нээлээ. 2024 оны УИХ-ын  сонгуулийн дүнд манай улс анх удаа 126 гишүүнтэй парламентыг бүрдүүлснээр намрын анхны чуулганаа нээв.  Үндсэн хуулийн өөрчлөлт ба түүнийг дагаж хийсэн Сонгуулийн  тухай болон Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг амилуулж,   УИХ-д анх удаа хамгийн олон буюу таван нам орж ирсэн анхны парламент. Хууль тогтоох дээд байгууллагын хувьд түүхэн дэх шинэ үе, шинэ улс төр эхэлж байгаа нь энэ. Намрын чуулганы анхны хуралдаанд 100 гишүүн хүрэлцэн ирснээр 79.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм.  Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн Цэцийн дарга, Засгийн газрын гишүүдээс гадна УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагуудын төлөөлөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Хууль тогтоомж  хүн бүрд тэгш үйлчилдэг байх ёстой”-г онцлоод ард түмний сонголтын үр дүнг баталгаажуулан Засгийн газрыг эмхлэн байгуулсан бол ээлжит бус чуулганаар Засгийн  газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотгол зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг мэдээлсэн. Ингэснээр тэрбээр эдийн засгийн өсөлтийг дэмжсэн цогц бодлого бүхий эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатайг тодотгоод өөрийнх нь удирдсан парламент хуулийн гурван төгөлдөршлийг зарлан хэрэгжүүлэхээ чуулганы индрээс мэдэгдэв. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас анх удаа бүсчилсэн хөгжлийн реформыг хийхэд чиглэсэн төсвийн төслийг  /2025/ боловсруулж, УИХ-д өргөн барьсан.  Улмаар 2025 оны төсвийн төсөл нь эдийн засгийн 14 мега төслийг хэрэгжүүлж, хууль эрх зүйн 14 реформ хийхэд чиглэж буйг  онцлоод тэр дундаа хувийн хэвшил бизнесийн орчныг дэмжих татварын бодлогын шинэчлэл хийнэ. Үүнээс гадна эрчим хүчний салбарт шинэчлэл хийж, үндэсний орон сууцжуулалтын тогтолцоог Үндэсний баялгийн сангийн Хуримтлалтын сантай уялдуулна. УИХ-ын хаврын чуулганы хугацаанд төрийн албаны эрх зүйн шинэчлэлийг хийж, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, шинэ түвшинд авчрах хууль эрх зүйн шинэчлэл хийхээр зорьж байна. Ард түмний төлөөлөл болж анх удаагаа бүсчилсэн тойрог болон салбар салбарын дуу хоолой болсон 126 гишүүнтэй парламентын намрын ээлжит чуулганд амжилт хүсье” хэмээн цахим хуудсаараа дамжуулан   мэдэгдэв. Ийнхүү энэ удаагийн намрын чуулганаар УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын  онцлон тэмдэглэсэнчлэн  томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн хууль эрх зүйн  томоохон шинэчлэл хийх нь тодорхой болж байна.  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Батлагдсан хууль тогтоомж хэн нэгэнд давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстой” хэмээн мэдэгдсэн нь хуулийн хийдлийг арилгахад чиглэсэн эрх зүйн шинэчлэл байхыг  илтгэж байгаа юм.  УИХ-ын даргын хэлсэн үгэнд  манай улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлтүүд гарч байгааг дурдаад  хамгийн сүүлд олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд хүргэж ахиулсан. Бүс нутгийн улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт илүү байж, бидний хийсэн ажил, хүрсэн үр дүн энэхүү зээлжих зэрэглэлд нөлөөлж, орлогоо төрөлжүүлэх боломжийг нээж өглөө гэж тодотгов. Хамтарсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хууль нь улс орны хөгжлийг шинэ шатанд гаргах, их бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх дунд хугацааны зорилтыг биелүүлэхэд мөн чиглэж байна.


Эдийн засгийн  өсөлтийг хадгалж, иргэдийн бодит орлогыг хамгаалахад анхаарна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын чуулганаар хэлэлцэх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжууд нь ирэх дөрвөн жилийн хөгжлийн ерөнхий хандлага, эдийн засгийн өсөлтийг тодорхойлно. УИХ-ын зүгээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх мега төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын бодит хүрэх үр дүнг нарийвчлан судалж, өмнөх алдаа сургамжаа эргэн санаж, ирээдүйд болох эрсдэлийг урьдчилан тооцож ул суурьтай хандах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүдэд мэдээлэв. Үргэлжлүүлэн бидний гадаад орчинд, дэлхий дахинаа томоохон хүчнүүдийн гео стратегийн өрсөлдөөн өрнөж, олон улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд нөлөөлж байна. Иймд, төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхдээ гадаад хүчин зүйлсээр нөхцөлдүүлсэн эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, сэргэж байгаа эдийн засгийг цаашид тогтвортой хадгалж, иргэдийн бодит орлогыг хамгаалах асуудлыг онцгойлон анхаарах учиртай. Та бид Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг хууль эрх зүйн болон  бодлогын гол бичиг баримтыг үндэс болгон, эх орныхоо язгуур эрх ашгийг дээдлэн, төр улсын хөгжилд хөтлөх асуудалд илүү няхуур хандах шаардлагатай гэдгийг хэлээд  энэ цаг үед байгуулагдсан таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентыг иргэдийн зүгээс илүү нээлттэй, ил тод байх, УИХ-ын гишүүний чиг үүрэгтээ ажил хэрэгч, хариуцлагатай хандана гэсэн өндөр хүлээлт нийгэмд үүссэн. Тиймээс энэхүү хүлээлтэд хүрч ажиллахыг зорихоос гадна, хуучин сэтгэлгээнээсээ ангижирч, улс орны дотоод, гадаад бодлогыг тодорхойлох төрийн эрх барих дээд байгууллагын хувьд илүү шинэлэг, үр нөлөөтэй ажиллах хэрэгцээ шаардлага нийгмийн хөгжил, техник технологийн дэвшилтэй холбогдон гарч байгааг ч санууллаа. Өргөн мэдүүлсэн, баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнүүлж, сонгогчдодоо тайлагнахыг хичээдэг өрөөсгөл ойлголтоос салж, санаачилж батлуулсан хуулиудын нийгмийн амьдралыг зохицуулахад гүйцэтгэсэн үүрэг, чанар, бодлогын залгамж байдлыг хэрхэн хангасан болон дэвшилтэт хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, үр дүнтэй нь холбон дүгнэдэг арга барилд шилжих цаг болсон. Хууль иргэдийн амьдралд шахалт, дарамт биш харин амьдрал нь өөдлөн дээшлэхэд дэмжин туслахад чиглэж байх учиртай. Тиймээс УИХ-ын даргын хувьд эргэх холбоотой парламентыг төлөвшүүлэх, хүн төвтэй хууль тогтоох ажиллагааг хөгжүүлж хуулийг чанаржуулахад тууштай анхаарч ажиллана.

УИХ эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, Монголын ард түмний засаглах эрхийг хангах учиртай гээд УИХ-ын даргын хувиар парламент бүрэн эрхийнхээ хугацаанд хуулийн “Гурван төгөлдөршил”-ийг санаачлан эхлүүлснээ дурдаад хэрэгжих аваас нийгэмд үүссэн авлига хүнд суртал, хүний эрхийн зөрчил, тэгш бус байдлыг үндсээр нь халах болно гэдгийг мэдэгдлээ.  “Хууль, тогтоол батлах нэг хэрэг, харин хэрэгждэггүй бол тэр ердөө л тунхаг болдог. Иймд цаашид хуулийн чанарт онцгой анхаарал хандуулж, батлагдсан хууль тогтоомж хүн бүрд адил, тэгш үйлчилдэг, хэн нэгэнд зүй бус давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстой” хэмээн сануулав.  Спикер хэлсэн үгийнхээ төгсгөлд Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-д заасан УИХ-ын онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 54 Ажлын хэсэг ажилдаа эрчимтэй ороод байгааг мэдэгдээд, цаашид хуулийн чанарт онцгой анхаарал хандуулж, батлагдсан хууль тогтоомж хүн бүрд адил, тэгш үйлчилдэг, хэн нэгэнд зүй бус давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстойг гишүүдэд анхаарууллаа.


 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 23 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22