Уриа, лоозонгоор амьсгалсан намрын өдрүүд...


Намрын сүүл сар хаалгаа дэлгэж, уулын мод нүцгэрч, урсгал ус зайрмагтаж эхлэв. Өвөл хаяалсныг дохиолж, цасны амьсгал даган сэрүүсэж байгаа ч улс төрийн амьдрал  халуун зунаараа “буцалж” байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил ид дундаа орж, сэтгэл сэргээмээр, бас айж түгшмээр уриа лоозон хаа сайгүй хөвөрсөөр. АН-ынхан “Хүүхдийн төлөө хот” нэртэй уриа гаргаж, сэтгэл сэрхийлгэм тоо баримтууд барьсан нэр дэвшигчид “Дүүргээ аваръя, хотоо аваръя” уриа­тайгаар сурталчилгаагаа хийж байна. Н.Номтойбаяраар толгойлуулсан Үндэс­ний эвслийнхэн ч бас тэднээс дутахыг хүссэнгүй. “Хотоо аваръя, одоо л биш бол хэтэрхий оройтно” гэсэн уриа лоозон барьж явна. Харин Монгол Ардын Намын нэр дэвшигчдийн хувьд “Улаанбаатарын шинэ сэргэлт” нэртэйгээр мөрийн хөтөлбөрөө танил­цуулж байна.


Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ерөнхийлөгч, Намын ерөнхий нарийн бичгийн дарга То Лам албан ёсны айлчлал хийгээд буцлаа.  Энэ үеэр Монгол Улс Зүүн өмнөд Азийн улс орнуудаас хамгийн түрүүнд Вьетнам улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож буйгаа тунхаглан зарлаж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. “Юу баян түүгээр дайл” гэсэн үг бий. Айлчлалын үеэр Монгол Улс Вьетнам улсад мах экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол Вьетнамын талаас далайн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэй байгаагаа мэ­дэгджээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл­сүхийн   санаачилгаар 21000 хүүхэд га­даа­дын их, дээд сургуульд суралцах “Ерөнхийлөгчийн илгээлт-21000” тэтгэ­лэгт хөтөлбөр хэрэгжиж байгаа. 2024 онд Ерөнхийлөгчөөс илгээлт аван дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцах  338 хүүхдийн нэр өнгөрсөн долоо хоногт тодорлоо.


Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын 14 мега төслийн нэг “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төслийг хэрэгжүүлэхээ зарлав. Хиймэл дагуул хөөргөснөөр Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй харилцаа холбооны бие даасан сүлжээ үүсгэж интернэт суурьтай бүх төрлийн харилцаа холбооны үйлчилгээг бүх иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх бо­ломж бүрдэнэ. Түүнчлэн зөвхөн шилэн кабелийн сүлжээнээс хамаарсан интер­нэтийн гарцын эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үед байнгын харилцаа холбоотой байх, гамшиг ослын эрс­дэлийг бууруулах, хот хөдөөгийн иргэ­дийн тоон ялгааг арилгах, хөдөө, орон нутгийн иргэд, малчдын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цахим сургалтад хамрагдах боломж олгоно гэж үзэж байна. Улсын хэмжээнд аймаг, сумын төвүүдийг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбох ажил эрчимтэй хийгдсэн боловч 2023 оны байдлаар хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байгаа юм байна.

УИХ намрын чуулганы нээлтээ хийж, эрхэм гишүүд ажилдаа ороод байна. Үндсэн хуулийн шинэчлэлийн дагуу ард түмнээ төлөөлж ажиллахаар сонгогдсон таван намын  126 гишүүн 2025 оны төсөв, 2024-2028 оны стратеги төлөвлөгөө, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлуудад төвлөрч ажиллах юм.

УИХ дахь намын бүлгүүд хурлаа хийж, ээлж дараалан мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн мэдээлэл дээр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Есөн стратегийн орд гээд 2007 онд батлагдсан жагсаалт үүнээс хойш 69 стратегийн ордод хамаарах орд газрууд нээгдчихээд байхад өнөөдөр тэр жагсаалт нь шинээр батлагдахгүй байгаа” гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж байсан юм. Харин АН-ын бүлэг мэдээлэл хийхдээ “Орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлж, бэхжүүлэх, эрх мэдэл шилжүүлэх үзэл санаа бүхий багц хуулийн төслийг намрын чуулганд өргөн барина” гэж мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн таагүй мэдээг Гэр бүл, хөдөлмөр, нийг­мийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан дуулгалаа.  Нийгмийн даатга­лын сан өнөөдрийн байдлаар 160 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд орох бодит эрсдэл нүүрлээд байгааг сайд нуусангүй. Капитал банкнаас 68.2 тэрбум төгрөг, Чингис хаан банкнаас 100 орчим тэрбум төгрөг авах авлага гацаанд орчихоод байгаа юм байна. Нийгмийн даатгалын мөнгө бол төсвийн мөнгө биш, иргэдийн мөнгө. Даатгуулагчдын мөнгө учраас тэдний эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих ёстой. Тиймээс прокурорт хүсэлт гаргаж, өнгөрсөн хугацаанд хуралдсан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүх хурлын шийдвэрийг шалгуулахаар хүр­гүүлснээ Л.Амгалан сайд мэдэгдэв. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын чуул­ган дээр нээлттэй хэлэлцүүлэг хийнэ” гэж мэдэгдлээ. 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсанаас хойш  26 жил өнгөрч байна. НИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Харин Засгийн газрын хуралдааны үеэр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахлах шийдвэр гарлаа.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 15 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 16 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 16 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 16 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 17 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 17 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө