МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг хангайн бүсэд ажиллав


МАН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг хангайн бүсийн уулзалтуудаа Баянхонгор аймгаас эхэллээ. Энэ үеэр аймгийн намын хорооны сонгуульт ажилтнууд болон аймаг, сумын ИТХ-д нэр дэвшиж байгаа нэр дэвшигчидтэй уулзалт хийж, орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил хангах талаар мэдээлэл, сургалт, чиглэл өглөө. Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүн, улс орны өнөөгийн нөхцөл байдал, эдийн засаг, хамтарсан Засгийн газар байгуулагдсан үндсэн шалтгаан зэрэг сэдвээр үндсэн мэдээлэл, илтгэл танилцуулсан юм.  Уулзалтад хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн болон  М.Энхцэцэг, Д.Бум-Очир, Х.Баасанжаргал нарын гишүүн,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Ганболд нар оролцов. Мөн СДМЭХ-ны Бодлогын зөвлөл, Удирдах зөвлөлийн гишүүд, СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд оролцсон юм. УИХ-ын гишүүдийн зүгээс хангайн бүсэд хийгдэх томоохон хөрөнгө оруулалт, нийгэм эдийн засгийн төслүүдээ танилцуулж, мэдээлэл өгч ажиллав. Уулзалтад оролцсон намын сонгуульт ажилтан, нэр дэвшигчдийн зүгээс намын дотоод үйл ажиллагаа, намын дотоод ардчилал, эв нэгдэл, мөн Баянхонгор аймагт хийгдэж байгаа замын бүтээн байгуулалтууд, эрчим хүч, малчдын нийгмийн даатгалын нөхөн төлөлт зэрэг сэдвээр асуулт асууж, санал хэллээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хангайн бүсэд ажиллах үеэр Баянхонгор аймгийн МАН-ын хороонд ажиллаж, намын дэргэдэх ТББ-ынхантай уулзав. Уулзалтад Баянхонгор аймгийн  СДМЭХ, СДМЗХ-ны  төлөөлөл болон ахмадын төлөөлөл оролцов.

Х.Мандал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18