МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахмад гишүүддээ бодлого, шийдвэрээ танилцууллаа


МАН-ын дэргэдэх Социал демократ Ахмадын холбооноос Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан хүндэтгэлийн хурлыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулав. Социал демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо баярын хурлыг нээж үг хэлсэн юм. Тэрбээр Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө залуу насныхаа эрч хүч, хөдөлмөр, авьяас билгээ зориулж ирсэн, хийсэн ажилтай, бахархах үйлстэй, хойч үедээ үлгэр дуурайл болсон ахмад гишүүддээ Ахмадын холбоо үргэлж талархдаг гэдгээ илэрхийллээ. Мөн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралд оролцож ахмадуудад баярын мэнд хүргэлээ. Тэрбээр саяхан болсон Ахмадын холбооны VIII чуулганд оролцохдоо Монгол Улсын хөгжлийн чиг хандлага, ахмадууд руу чиглэсэн бодлого, тэдний улс орныхоо хөгжилд оруулах үнэтэй хувь нэмрийг тодорхойлсон илтгэл танилцуулсан бол энэ удаад “Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн онцлог” сэдвээр бодлого, шийдвэрээ танилцууллаа. Ирэх оны төсвийн төслийг парламентад өргөн барьсан бөгөөд нээлтээ хийсэн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлнэ гэдгийг онцолсон. Ингэхдээ сонгуулийн холимог тогтолцоо бүхий бүсчилсэн тойргоос сонгогдсон, таван намын төлөөлөл бүхий салбар бүрийн мэргэжилтнүүдийг багтаасан анхны 126 гишүүнтэй парламентаар хэлэлцүүлэх төсөв гэдгээрээ онцлогтой гэдгийг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов.  Мөн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл, тэдгээрийг хэрэгжүүлэх 14 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр зорьж буй талаараа ахмадуудад товчхон танилцуулав. Тэр дундаа 14 мега төслөөс онцолж, түүнийг хэрэгжүүлэх үе шат гэх мэт агуулгаар танилцуулгаа үргэлжлүүлсэн. Ирэх оны төсөв нь гурван онцлогтой бөгөөд нэгдүгээрт, бүсчилсэн хөгжлийг дэмжсэн төсвийн төлөвлөлт, хоёрдугаарт, нийслэлийн тулгамдсан асуудлыг сууриар нь шийдвэрлэх төлөвлөлт, гуравдугаарт, хувийн хэвшил, бизнесийн орчныг дэмжих татварын бодлого байх аж. МАН-ын дэргэдэх Социал демократ Ахмадын холбооноос зохион байгуулсан Олон улсын ахмадын баярын өдөрт зориулсан хуралд МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Г.Баярхүү, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар нарын удирдах албан тушаалтнууд оролцлоо. Мөн МАН-ын үе, үеийн удирдах албанд ажиллаж байсан ахмадууд Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан хүндэтгэлийн хуралд оролцсон юм. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ахмадуудад мэндчилгээ дэвшүүлснийг түүний зөвлөх Г.Ганболд индэрт гарч  уншиж хүргэв.


Х.Цацрал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18