Б.Мишээлт: Английн тамирчныг шахаж ажилласан бол Хятадын боксчинтой зайнаас ажиглаж тоглолоо



Сонирхогчдын боксын “Улаанбаатар-2024” Дэлхийн цомын тэмцээнд 12 орны 170 ширэн бээлийтэн өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр Монгол Улсын баг дөрвөн алт, дөрвөн мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн юм. Монголын боксчдоос энэ удаагийн тэмцээнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Л.Алтанцэцэг, хүрэл медальт Б.Мишээлт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, “Парис-2024” олимпын наадмын оролцогч О.Есүгэн нар өрсөлдөж, бүгд медалийн тавцанд гарлаа. Тэднээс Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Мишээлттэй цөөн хором ярилцав. Тэрбээр тэмцээний эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд хурд хүчээ сорьж, өрсөлдөгчөө буулган авснаар Дэлхийн цомын аварга болсон юм. 

-Дэлхийн цомын аварга болсонд баяр хүргэе. Ази тивээс Монголд анхлан зохион байгуулсан тэмцээний өрсөлдөгчид хүчтэй байв уу?
-Баярлалаа. Эх орондоо болсон Дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Тэмцээний өрсөлдөгчид ч хүчтэй байлаа. Тэр дундаа финалын тоглолтод тулалдсан тамирчдыг ялах тийм ч амар байгаагүй. Миний хувьд энэ тэмцээнд жин нэмж орсон болохоор хүч дутах тал ажиглагдсан. Жиндээ дасахын тулд тоглолтын үед өөртэйгөө нэлээд ажиллалаа. 


-Аль ч спортод нутгийн дэвжээ ээлтэй, бас хөгжөөн дэмжигчдийн уухай хүч нэмдэг. Таны жингийн өрсөлдөгчдөөс онцлох тамирчин нь аль улсынх байв. Өмнө нь рингэнд таарч байв уу? 
-Дэлхийн цомын тэмцээнд өмнө нь тоглож байгаагүй тамирчидтай таарлаа. Тэднээс финалд тоглосон Хятадын тамирчин хүчтэй өрсөлдөгч байсан. Тоглолтын хувьд жигдхэн, ялахад амаргүй тамирчин учраас зайнаас тулалдаж дийлсэн. Муу тамирчин гэж байдаггүй. Туршлага, тоглолтын үеийн сэтгэл зүйгээс ялах, ялагдах нь шалтгаалдаг гэж боддог.  
-Тулааны үед таныг ажиглахад голдуу зай барьж байгаа харагддаг. Харин энэ удаа ямар тактиктай рингэнд гарсан бэ?
-Тамирчин болгонтой өөр өөр арга барилаар ажиллалаа. Английн тамирчныг шахаж, давшиж ажилласан бол Хятадын боксчинтой зайнаас ажиглаж тоглолоо. Ер нь аль болох өрсөлдөгч тамирчныхаа хэмнэлд тааруулж, яавал тэднийг ялж болохыг ажиглаж тулалдахыг хичээсэн.  
-Тамирчны сэтгэлзүй ямар байгаа нь тулааны үр дүнд шууд нөлөөлдөг. Рингэнд гарахаасаа өмнө та өөрийгөө хэрхэн төвлөрүүлдэг вэ?
-Гол нь тайван байхыг хичээдэг. Тамирчинд тоглолтын үеийн мэдрэмж гэж байдаг. Түүнийгээ дагаж ажилласнаар өрсөлдөгчөө буулган авч болчих юм шиг санагддаг гэсэн үг. Би сая оролцсон Дэлхийн цомд тийм байдлаар ажилласан. Рингэнд хэрэгжүүлэхээр зорьсон арга барилаараа тулалдаж өрсөлдөгчдөө буулган авлаа. 
-Дэлхийн цомоос чансааны оноо авч шинэ циклийг амжилттай эхлүүллээ. Таны дараагийн тэмцээн хаана болох хуваарьтай байна?
-Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээндээ түрүүлж байж дараа дараагийн тэмцээнд оролцох эрхээ авна. Одоо хуваарийн дагуу бэлтгэл сургуулилалтаа хийж байна.  
-Тамирчин хүн олон зүйлийг золиосолж зорилгынхоо төлөө тууштай зүтгэдэг. Та өмнө нь тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчин. Одоо юунд зорьж бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа бол?
-Тамирчин бүрийн зорилго өрсөлдөгчөө ялах байдаг. Миний хувьд ч гэсэн бэлтгэл сургуулилалтаа сайн хийж оролцсон тэмцээн болгондоо амжилт гаргахыг зорьж байна.

 Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18